Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
86
Монкрем ХХК шинэ жилийн баярыг угтан шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа

Монкрем ХХК үнэнч хэрэглэгчдэдээ зориулж шинэ жилийн баярыг угтан Dr.Una болон хүүхдийн Маалай, моолой  брэнд дээрээ шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барьж байна.

Монкрем компани нь эх орныхоо байгалийн шимт түүхий эдийг түшиглэн Веган ангиллын,органик Халгай, Маалай&Моолой, Др.Уна брэндийн 60 гаруй нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж 35 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан зах зээлээ өргөжүүлэн ажиллаж байна. Бүтээгдэхүүн бүрдээ хайр шингээж, олон сарын туршилт, нарийн судалгааны үр дүнд хамгийн аюулгүй, үр дүнтэй, чанартай бүтээгдэхүүнийг гаргадгаараа хэрэглэгчдэдээ хэдийн танигдсан билээ.

Энэ удаа Маалай Моолойн Монгол цайны хандтай үс, биеийн хөөсөн шампунийг худалдаанд гаргалаа.

Найрлагад орсон Монгол цайны ханд нь арьсыг тайвшруулж, хөлрөлтийг багасгаж, зөөлрүүлж, өнгийг гэрэлтүүлнэ. Мөн арьсны ашигтай бактерийг хамгаалдаг байна. Хүүхдийн булбарай арьсанд тохирсон, харшил өгөхгүй, элдэв химийн найрлагагүй, органик бүтээгдэхүүн бол яах аргагүй Маалай Моолойн бүтээгдэхүүнүүд юм.

Dr.Una брэндийн үүсгэн байгуулагч Доктор Э.Уранчимэг нь тус компанийг 1989 онд үүсгэн байгуулсан цагаасаа монголдоо гоо сайхны стандартыг нэвтрүүлж, анхдагч бүтээгдэхүүнийг бий болгон нийт 17 стандартыг боловсруулж батлуулж байснаас ихэнх нь одоог хүртэл хэрэгжсэн хэвээр байна. Байгалийн гаралтай, цэвэр органик найрлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ хэрэглэгчдэд хэдийн танигдсан Доктор Уна брэнд шинэхэн нимбэгтэй аяга угаагч хөөсийг гаргажээ.

Тус аяга угаагч нь 100% хүнсний шаардлага хангасан орц найрлагатай тул хүүхдийн угж, соосог, хаздаг тоглоом, мөн бүх төрлийн жимс, ногоог аюулгүйгээр угааж ариутгах боломжтой.

Өөх, тос болон сүүний бохирдлыг бүрэн арилгаж, шилэн эдлэлд гялалзсан өнгө оруулах давуу талтай. 

Нэг л бүтээгдэхүүнээр гэр ахуйн бүх хэрэгцээгээ хангах боломжтой бөгөөд хөөсөөр гардаг учир 3 дахин хэмнэлттэй хэрэглээг бий болгох аж.

Гэр бүлдээ хайртай хүн бүрийн сонголт “Эрүүл хэрэглээг ирээдүйд өвлүүлнэ” уриатай Монкрем ХХК