

5 хаалгат Жимни загварыг зөвхөн Сүзүки корпорацын охин компани болох Энэтхэгийн Maruti Suzuki India-гийн үйлдвэрт үйлдвэрлэж байна.
Эдгээр машинууд нь Япон, Австрали, Монгол, Мексик зэрэг дэлхийн 100 гаруй оронд экспортлогдон борлогдож байгаа бөгөөд 2025 оны эхний 10-р сарын байдлаар нийт экспортын тоо 100,000-г давжээ.
Мэдээж хамгийн том хэрэглэгч орон бол дэлхийд автомашины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Япон улс. Энэ орны дийлэнх иргэд машиныг гангараа гэж боддоггүй ердийн хэрэглээ гэж үздэг. Иймээс ямар машин хэрэглэхэд илүү нийцтэй, мөн худалдан авах үнэ, түүнчлэн ашиглалтын зардал бага байх зэрэг нь эдийн засгийн үр ашигт хэр нөлөөтэй болохыг сайтар мэддэг гэдэг.

Японд 2025 оны 1-р сард 5 хаалгат шинэ Жимни-гийн борлуулалтын захиалга эхлэнгүүт 4 хоногийн дотор нийт 50,000 ширхэг машины захиалга ирснээр, Сүзүки корпорацын зүгээс захиалгаа түр зогсоохоос аргагүй байдалд орсон. Энэхүү корпорац дээрх захиалгыг гүйцэлдүүлэхийн тулд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2.5 дахин нэмэгдүүлж 2025 оны 7-р сараас эхлэн сард ойролцоогоор 3,300 ширхэг 5 хаалгатай жимни үйлдвэрлэж байна. Эндээс жилд 39,600 ширхэг 5 хаалгатай жимни үйлдвэрлэнэ гэсэн үг.
Дээрх тооцооноос 2025 оны 1 сард захиалга авсан 50,000 ширхэг 5 хаалгат жимни-гийн нийлүүлэлтийн гүйцэтгэл энэ 09 дүгээр сарын байдлаар дөнгөж 30 орчим хувьтай байна.
Гэсэн ч тус корпорац өөрийн орны үнэнч хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг харгалзан үзэж 5 хаалгат Жимнигийн захиалгыг 2026 оны 1-р сарын 30-наас эхлэн дахин хүлээн авахаар болсноо мэдэгдлээ. Мөн бусад орнуудаас ч 5 хаалгат Жимнигийн захиалга нэмэгдсээр байгаа юм байна. Эдгээр нөхцөл байдлаас хамаарч 5 хаалгат Жимни-гийн эрэлт огцом өсөх нь тодорхой болжээ. Мэдээж аливаа барааны эрэлт огцом өсөхөөр, нийлүүлэлт нь энэ өсөлтийг гүйцэхгүй болдог. Энэ тохиолдолд үйлдвэрлэн нийлүүлэгч тал нь судалгаанд үндэслэн тодорхой хязгаарлалтуудыг хийхээс гадна, машины нийлүүлэх үнийг нэмэх хандлага гардаг.

Дэлхийн олон оронд төрийн байгууллагууд, тухайлбал батлан хамгаалах, онцгой байдал, цэрэг, цагдаагийн байгууллагад 5 хаалгат Жимни автомашиныг түгээмэл ашиглах болсон байна. Татвар төлөгчдийн бүрдүүлдэг улсын төсвийн орлогыг аль болох хэмнэж үр ашигтай зарцуулдаг орон тусмаа хөгжил сайтай байгаа нь бодит үнэн. Сүүлийн үед Монгол улсад төсвийг ус мэт үр ашиггүй, үрэлгэн, гамгүй зарцуулдаг, хулгай газар авсан талаар хэвлэлүүд ихээхэн ярьж бичих болжээ.
Татвар төлөгч компаниудын удирдлагууд нь суудлын тэрэг, эсхүл дунд, бага оврын жийп машин унаж байхад, төсвийн хөрөнгөнөөс цалин, хангамжаа авдаг хурган дарга нар нь хүртэл тансаг зэрэглэлийн том оврын жийп машиныг төсвийн хөрөнгөөр худалдан авч хөөрцөглөн, юм үзээгүй юм шиг даналзаж байгаа нь ёс зүйгүй, зарчимгүй, увайгүй үйлдэл юм.
Харин Сүзүки Жимни автомашин нь "Бартаат замын баатар, Бодит хэмнэлтийн гайхамшиг" гэсэн хэлц үгийн эзэн, хот хөдөөгийн хосолмол хэрэгцээнд хамгийн нийцтэй машин билээ.

Тиймээс ч Монгол улсад иргэд, хувийн хэвшлийн компаниуд 5 хаалгатай Жимниг харьцангуй үнэ хямд, ашиглалтын зардал багатайг мэддэг тул худалдан авах нь нэмэгдсээр байна. Бридж Моторс ХХК - нь Сүзүкигийн албан ёсны дистрибьютороор 23 дахь жилдээ автомашины борлуулалт, борлуулалтын дараах иж бүрэн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хэрэглэгчдэд таатай нөхцөлөөр санал болгож буйгаа онцоллоо.
