


Энэ удаагийн сургалтаар COP17 Монгол Улсад зохион байгуулах болсон шалтгаан, ач холбогдол болон бэлтгэл ажлын хүрээнд олон улсад танилцуулах санал санаачилга, хөтөлбөрийн агуулга, үзэл баримтлалын талаар Ажлын албаны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ариунтуяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх, доктор Н.Мандах, COP17 Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий инженер Ү.Энхтайван нар тодорхой мэдээлэл өглөө.

Мөн COP17-г эх орондоо зохион байгуулах явцад сэтгүүлчдэд анхаарвал зохих асуудлууд, тухайн улс орны иргэд тодорхой мэдлэг мэдээлэлтэй байхын давуу тал, боломж, ЦЭНХЭР болон НОГООН бүсийн ялгаа, дэлхий дахинд цөлжилт, газрын доройтол ямар хэмжээнд хүрсэн, улс орнуудад үзүүлж буй нөлөөлөл, энэ чиглэлд НҮБ-аас баримталж буй гол бодлого, чиг хандлагын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Сэтгүүлчид зургаан багт хуваагдан COP17-гийн хүрээний асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, баг бүрийн ажиллагааны дутагдалтай болон давуу талыг тодорхойлж, сайжруулалт хийх, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг төр засаг, шийдвэр гаргагчид болон иргэд, олон нийтэд хүргэх хамгийн оновчтой аргыг тодорхойлох зэргээр олж авсан мэдлэгээ баталгаажуулах байдлаар сургалт явагдлаа. Байгаль орчны чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх дараагийн сургалт ирэх онд үргэлжилнэ.


Боловсрол