Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 21 аймаг 9 дүүрэгт ажиллаж байна.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монголын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр 2025 онд комиссын гишүүдийг чадавхжуулах сургалтыг бүсчлэн зохион байгуулж, 17 салбар комиссын гишүүдийг сургалтад хамруулжээ.
Энэ сарын 13-14-ний өдөр Архангай аймагт Өвөрхангай, Булган, Архангай аймгийн буюу хангайн бүсийн гишүүдийг оролцуулан зохион байгуулсан. Сургалтын үеэр Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлыг зохион байгуулж, 5 хүүхдийн асуудлыг хэлэлцэн тухайн кейсүүдэд тулгуурлан аймгууд хоорондоо санал солилцох, сайн туршлагаа хуваалцлаа.