

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл өглөө. Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай, УИХ-ын дарга тухайн намын гишүүнээс түдгэлзэх тухай олон улсын жишгийн дагуу нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцлээ. Мөн энэ долоо хоногт хэлэлцэх Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцлээ. Баасан гарагт Монгол бахархлын өдөр ҮБХ-ны хурлаар АН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. 12.6-нд ардчиллын төлөө намууд нэгдсэн баярын өдөр гэж үздэг. АН-ын бүлгээс гурван хуульд онцгойлон анхаарч ажлын хэсэг гарган ажиллахаар болж байна. УИХ гэдэг зөвшилцөөн, ойлголцлын танхим. Тэнд аль нэг намын дарга суух нь парламент бэхжих явцад зөв зүйтэй, зохистой асуудал биш. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин " Сүүлийн сар гаран хугацаанд татагдаж ороогүй төрийн байгууллага гэж байхгүй боллоо. Улс төрийн хуваагдал, өрсөлдөөн эрүүл гэхээс илүү албан тушаалын зодоон болж хувирсан. Албан тушаалын зодоон болж хувирсан хувирал дунд хамгийн их хохирол амссан нь парламент байлаа. Энэ нь дэлхий нийтэд болдог үйл явдал юм байна. Сургамж авах сайн туршлага нь олонх цөөнхөөрөө мэтгэлцэж, бодлогоо уралдуулж, ойлголцож улс орныг авч явдаг. Улсын бүрэн эрхт байдлыг парламент илэрхийлдэг. Үүнийг нэг намын хурал, нэг намын даргын танц эргэдэг талбар болгохгүйн тулд дэлхий нийтээр авч хэрэгжүүлдэг бодлого нь УИХ-ын дарга нь намаасаа түдгэлзэх юм байна. Голч байр сууринаас парламентын эрүүл мэтгэлцээнийг дэмжиж байдаг юм байна. Иймээс бид мөн тэр мөн чанарыг гээхгүйн тулд намын дарга парламентын толгойд гарч суух биш намуудын дунд эрүүл мэтгэлцээнийг дэмждэг арай ноён нуруутай хүн сонгох олон улсын жишгээр явах нь зүйтэй. УИХ-ын даргыг давхар ажил эрхлэлттэй нь холбоотой хязгаарлалтыг тавьж өгөх ёстой юм байна" гэлээ.
