m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.11.18 12:09
414
Б.Дашпүрэв:Нийлүүлэлт тасралтгүй явагдаж байна, хомсдол үүсэх бодит нөхцөл үүсээгүй

АҮЭБЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ОХУ-аас худалдан авах шатахууны хэмжээг сар бүрийн сүүлд нийлүүлэгч талд мэдээлдэг. Энэ сард ОХУ-аас 58 мянган тонн АИ-92 бензин, 1.6 мянган тонн АИ-95  автобензин, 75.8 мянган тонн дизель түлш, БНХАУ-аас 6.5 мянган тонн  АИ-92 авах захиалга хүргүүлсэн. 11.1-18-ны өдөр Сүхбаатар боомтоор  672 вагон буюу  40346 тонн АИ-92, 996 вагон дизель түлш, 22 вагон АИ-95 , Эрээн цав боомтоор 2000 тонн АИ-92, 3200 тонн дизель түлш, Замын-Үүд боомтоорш 2500 тонн АИ-92, 2500 тонн дизель түлш орж ирээд байна. 

Улмын хэмжээнд 45200 тонн АИ-92, 70200 тонн дизель түлш, 1300 тонн АИ-95 нийт 116 мянган тонн шатахуун импортлоод байна. 

Шатахууны импорт тасралтгүй явагдаж байна. 2025.11.18-ны өглөө Сүхбаатар боомтоор 23 вагон АИ-92, 7 вагон АИ-95 орж ирсэн. УБ төмөр замаас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд 256 вагон шатахуун байгаагаас 122 вагон буюу 7320 тонн АИ-92 байна. 

11.14-өөс өмнөх ачилтууд импортоор манай улсад ороод ирсэн. 10.1-нээс хойш 35560 тонн АИ-92 бензин ачилт хийжээ.  Улсын хэмжээнд нэг сарын шатахууны хэрэглээ дунджаар  60-65 мянган тонн байдаг.  Энэ сарын 17-ны байдлаар 45 мянган тонн шатахуун байгаа нь сарын хэрэглээний гуравны хоёр нь бэлэн байна гэсэн үг. 

Өчигдрийн хувьд ямар учраас оочер дараалал үүссэн бэ гэхээр  агуулахаас ШТС-уудад түгээлт хийхэд бүтэн сайн өдөр амардаг. Бүтэн сайн өдөр агуулах саваа цэнэглээгүй ШТС-уудад бүтэн сайн өдөр, өчигдөр өглөө гээд оочер дараалал үүссэн. Өдрийн цагаар аюултай ачаа тээвэрлэдэггүй учраас оройн цагаар тээвэрлэлт хийсэнтэй нь холбоотой. Нийлүүлэлт бол тасралтгүй явагдаж байна. Тасралт хомсдол үүсэх бодит нөхцөл байхгүй. 

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан шатахууны хомсдол үүссэн гэх яриа үеийн үед гарч ирсэн. Хэдхэн компанийн асуудлаас болж улс төр тогтворгүй , иргэд нь бухимдалтай болж,  цөөхөн хэдэн компаниар удирдагдаад явах юм уу. Үүний эсрэг ЗГ-аас Газрын тос боловсруулах үйлдвэрийг маш богино хугацаанд барих зорилго, зорилт тавиад явж байна. 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ нь газрын тосны дотоодын хэрэгцээний 70 хувийг хангана. ОХУ, БНХАУ-аас бүтээгдэхүүн тогтмол авах асуудал яригдсаар байна. Үнэ нэмэгдэх нөхцөл байхгүй. Савны багтаамж нэмэх, шинээр агуулах барихад дэмжлэг үзүүлэхээр УИХ-аар асуудлаа шийдвэрлэсэн. Бид ард иргэдийнхээ аюулгүй, найдвартай байлгахын тулд цогц арга хэмжээ авч байна. Нөөцөө зөв хуваарилах, тогтвортой байх , хэрэглээг нэмэхгүй байх асуудлыг шийдсэний дараа нь бид чанарт анхаарна.  Тусгай зөвшөөрөлтэй 200 гаруй компани бий ч 10 гаруй компани импортолж байна. Зөвшөөрөлтэй байлаа гээд хүссэнээрээ зарж борлуулах нөхцөл нь дэд бүтцээрээ хязгаарлагдаж байна" гэлээ.