

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо.
БЗД-ийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан "БЗД-ийн төр захиргааны олон байгууллага, гуравдугаар шатлалын эмнэлэгт, шүүхийн шийдвэрийн харьяа олон байгууллага бий. Эмэгтэйчүүдийн, хүүхдийн хорих гэхчилэн томоохон байгууллага ихтэй. БЗД-ийн хувьд хүн амын өсөлт, олон байгууллагаар үйлчлүүлэх хүний хөдөлгөөн ихтэйгээс гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг. Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 10 мянга орчим хэрэг прокурорын хэрэг бүртгэлийн шатанд явна. НИТХ-аас өгсөн чиглэлийн дагуу хар тамхи мансууруулах бодистой тэмцэх, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй урьдчилан тэмцэж байна. Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны санаачилгаар Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очих, учирч болзошгүй эрдслийг бууруулах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор "Смарт чип" төслийг хэрэгжүүлсэн.
Гэмт хэргийн дуудлага мэдээлэл ихээр гардаг 100 байршилд тоног төхөөрөмж суурилуулж, түргэн, онцгой, цагдаагийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломж үүсгэсэн. Ингэснээр гэмт хэрэг зөрчлийн тоо 6.6 хувиар буурсан.
БГД-ийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зургаан чиглэлд ажиллах чиглэл ирсэн. Авлига, хүүхэд, хүчирхийлэл, хар тамхи мансууруулах бодисын эсрэг, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт анхаарч ажиллалаа. Ялангуяа хүүхэд рүү чиглэсэн ажлыг хийж, эцэг эхийн өргөтгөсөн хурал зохион байгуулсан. Эцэг эхчүүдээр дамжуулж хүүхдэд, хүүхдээр дамжуулж эцэг эхэд нөлөөлөх, урлаг спортоор дамжуулан нөлөөлөх нөлөөллийн аяныг өрнүүллээ. Архидан согтуурах, хар тамхитай тэмцэхийн тулд бодит үйл ажиллагаа хийлээ. Шөнө эргүүл хийх, баар цэнгээний газраар хяналт шалгалт хийлээ. БГД-ийн хувьд худалдаа үйлчилгээний салбар хөгжсөн. БГД-ийн иргэд гэмт хэрэг хийхээс илүүтэй энэ дүүргээр зорчин өнгөрүүлж байгаа хүүхэд залуучууд архины гаралтай гэмт хэрэг үйлдэж байна.
2017-2025 оны гэмт хэргийн тоон шинжилгээ статистикийг боловсруулсан. Үүнээс харахад гэмт хэргийн гол шалтгаан архитай холбоотой байна. Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд нь зориулсан арга хэмжээ түлхүү авна гэж зорьж байна.
