

Монгол ардын намынхан Буянт-Ухаа цогцолбор ордонд 3 хоног хуралдаж даргаа сонголоо. МАН-ын гишүүдийн 94.5 хувь нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд саналаа өгснөөр, тэрээр 104 жилийн түүхтэй МАН-ыг удирдан чиглүүлэхээр болж байна.
Шинэхэн даргын мэдүүлсэн хөрөнгө орлогын өөрчлөлтийг танилцуулъя.
Түүний орлого 2020 онд 961 сая байсан бол 2021 онд 803 сая 930 мянган төгрөг болж буурчээ.
2022 онд 1,045,722 мянга болж өссөн бол 2023 онд 700 сая 712 мянган төгрөг болж буурч, 2024 онд 1,7 тэрбум төгрөг болж өсчээ. Гэр бүлийн орлого харин харилцан урвуу хамааралтай буюу 2020 онд 66 сая, 2021 онд 196 сая 800 мянга, 2022 онд 56 сая 036 мянга, 2023 онд 58 сая 310 мянга, 2024 онд 47сая 468 мянган төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.
Түүний орлого 2023-2024 онд томоохон өөрчлөлт гарсан нь хөрөнгө борлуулсны орлого болох 1,072,000 мянган төгрөгтэй холбоотой байна. Орон сууц, барилга, байгууламжийн үнийн нийт дүн 5 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 1.4 тэрбумаар өсчээ.
Автомашин: Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, G 500- 1,Жийп болон туулах чадвар өндөр , Lexus , 570- 1,Суудлын жижиг машин ,Nissan ,Tiida- 1,Микроавтобус ,Toyota,Alphard- 1 буюу тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ нь 965 сая төгрөг байна.
Хадгаламж: Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл нийт дүн нь 2 тэрбум 178 сая 711 мянган төгрөг байна.
Хувь эзэмшил: Их Засаг олон улсын их сургууль ХХК, Массив трейд ХХК, Грийн Ланд групп ХХК, Рояал Академи ХХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК, Эрдэнэс таван толгой ХК-ийг 20-100 хүртэл хувь эзэмшдэг.
Патент, эрх: Гурван эрх эзэмшдэг, бэлэг болон хандиваар 506 сая төгрөг хүлээн авсан хэмээн мэдүүлжээ.


