

МАН-ын Бага хурал ТТО-нд болж буй. Үүнтэй холбоотой МАН-ын Бага хурлын гишүүнээс П.Анужингаас тодруулга авлаа. Тэрээр "Их хурал гурван өдөр хуралдаж, өндөрлөлөө. Бага хурлаас хэлэлцэх асуудлаас илүү их хурлын үр дүнг хэлэлэх нь зөв байх. Өмнөх бага хурлаас гишүүдийн тоо нэмэгдэж байна. 2250 орчим их хурлын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Өмнөх их хурлаар бүхий л шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинг 40 хүртэл хувиар баталсан. Энэ дагуу жендерийн харьцаа 60:40 харьцаатай байж, эмэгтэйчүүдийн төлөөлөл их орж ирлээ. Энэ нь нийгмийн орхигддог олон асуудлыг эмэгтэйчүүдийг гаргаж ирэх маш том онцлох зүйлийн нэг гэж бодож байна. Бага хурал дээр дүрмийн 24,3 заалтын талаар хэлэлцэнэ. Ёс зүйн асуудал зөвхөн МАН-ын асуудал биш. МАН-д үүссэн асуудал улс төрийн намын төлөвшил, гишүүдийн ёс зүйн асуудал ихээр хөндөгдлөө. Иймээс ёс зүйн хариуцлага алдсан гишүүддээ анхан шатруу хүртэл татдаг байх заалт оруулж ирсэн. Анхан шатандаа татах эрхийг нээж өгөхийг шинэ дарга Н.Учрал мэдэгдсэн" гэлээ.
