

УИХ-ын гишүүн асан М.Билэгт МАН-ын бага хуралд орох үеэр нь МАН-ын 31 дүгээр их хурлын үеэр төлөөлөгчдийн хэлсэн саналын талаар тодрууллаа. тэрээр "Анхан шатны төлөөлөл маань намаа яаж шинэчлэх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулж, их санал хэллээ. Төрийн эрх барих дээд байгууллагад манай нам олонхи болоход анхан шатны намын дэмжигчид л гол үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тэд л хөлийнхөө улыг эргэтэл явдаг. Сонгогдсоныхоо дараа бол өөрийнхөө сайнд гарсан юм шиг бидэнтэй харьцдаггүй нь гишүүдийн урмыг хугалж байна. Мөн сүүлийн хоёр сар гаруй үргэлжилсэн маргаанаас болж, бид нүүр хийх газаргүй боллоо. Олонх болгох боломжийг олгосон анхан шатны гишүүдээ ойлгомоор байна.Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хүрэхгүй байна. Тэр тусмаа төгрөгийн ханш унаж, валютын ханш өссөөр байгаа нь амьдралын чанарыг муутгаж байна. Төгрөгийн ханш унадаггүй байсан бол цалин нэм гэж орилохгүй шүү дээ гэлээ.
2024 оны жагсаалтаар орсон гишүүдээ хараад манай намд ардчилал байна уу үгүй юу гэж бодсон. Энэ намынхаа өмнөөс сэтгэл зүтгэлээ гарган зүтгэж ирсэн хүмүүсийнхээ урмыг хугалж байна. Намын төлөө нэг хоног явж үзээгүй хүмүүс гаргачихаад намын дарга, генсектээ итгэсэн болохоос жагсаалтын гишүүдийг ойлгохгүй байна.
Анхан шатны байгууллагынхан намын төлөө явлаа гээд бидэнд ямар өгөөжтэй юм. Намд ч байгаагүй хүн гэнэт гарч ирээд сууцгаагаад, бидэнтэй тэнгэрийн хүн мэт харьцаж байна. Урьд нь арай ч ийм байгаагүй. Орон нутагт тойргоос сонгогдсон хүн ядахдаа л мэндэлж, гар барьдаг юм. Их хурлаа хийлээ. 2000 гаруй төлөөлөгчдөө сайн яриулж үгийг нь сонслоо.
Жагсаалтанд ямар хүн оруулснаар нь намын дарга хүнээ таньдаг юм уу үгүй юу гэж даргыгаа дүгнэж болох юм байна. Н.Учрал дарга маань хэлсэн амандаа хүрэхгүй бол анхан шатны байгууллагын гишүүд маань ширүүн байхаар байна" гэлээ.
