Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.11.18 17:14
592
Ц.Даваасүрэн: Намын дарга багтайгаа ард түмний сонголтгүйгээр УИХ-д орж ирэх боломжийг ҮХ олгочихсон

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

Тэрээр, Хуулиараа олонхын суудал авсан намын даргыг УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ гэж заасан байгаа. Энэ нь УИХ-ыг тогтвортой удирдаж авч явна гэсэн үг. Олонхын бүлэг дээр суурилж.  Өнөөдөр УИХ-ын даргын тухай яригдахгүй. Энэ хурлаар ЕНБ-ын дарга, удирдах зөвлөлөө байгуулах зэрэг зүйлс хэлэлцэгдэнэ. 

Ардын намын хагаралд цэг тавигдсан гэж найдаж байгаа. Намын даргын суудал дээр яагаад алаан болоод байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой. ҮХ-ийн өөрчлөлтөөр намын дарга ард түмнээс сонгогдохгүйгээр УИХ-ын гишүүн болгох боломжтой болгосон.

Өөрөөр хэлбэл жагсаалтаар гишүүн болно. Энэ бол тогтворгүй байдлыг авчирна гэж би зөндөө хэлж байсан.

Тийм учраас ҮХ-ийн өөрчлөлтийг дэмжихгүй байна гэдгээ хэлсэн. Одоо захаасаа харагдаж эхэлж байна. Бүрдсэн их хурлыг, одоогийн үйл явдлуудыг хар.

Намын дарга багтайгаа ард түмний сонголтгүйгээр УИХ-д орж ирэх боломжийг ҮХ олгочихсон. Тийм учраас намын дарга болох гээд алалцаад байгаа юм.

Шууд дамжуулалт: