

УИХ-ын гишүүн Д.Бум-Очироос тодрууллаа. Тэрээр "Цагаан сар гэдэг битүүнээ оруулаад бүхэлд нь тэмдэглэдэг, маш олон зан үйлтэй. Монгол хүний дархлааны асуудал вакцин гэж бодож байна. Жилдээ үндэсний хэмжээний дээл хувцсаа өмсөж, монгол ёс заншлаараа бахархдаг хоёр л баяр бий. Өнгөрсөн жил шинийн 1-н байгаагүйгээс 2,3-наар л тэмдэглэхээр болсон. Цагаар сар цөөхөн өдөр байх тусмаа зам тээврийн осол ихээр бүртгэгддэг юм байна. 2023 онд цөөн өдөр тэмдэглэснээс болж 900 орчим осол бүртгэгджээ. Гэтэл өнгөрсөн жил гурван өдөр нэмж, таван өдөр тэмдэглэснээр осол аваарын тоо 100 болж буурсан. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвараа нэмж, орон нутагт эцэг эх өвөө эмээтэйгээ очиж золгох боломжийг нь олгоё. Муугийн ёс биш Монголын ёс.
Одоогийн байдлаар бид жилд 16 өдөр амардаг юм байна. Бусад улстай харьцуулахад дундаждаа ордог юм байна. Яг энэ тоогоороо амарч байна уу гэж тоолоод үзсэн 2023 онд 8, 2024 онд мөн л 8,9 өдөр амарчээ. Учир нь бүх нийтийн амралт хагас бүтэн сайн өдөртэй таардаг юм байна. Хэрэв бид жилдээ 8-9 өдөр амарсан бол дэлхийн түвшинтэй харьцуулахад их цөөхөн амардаг юм байна.
Мэдээж хэрэг бид өндөр хөгжилтэй улс биш ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Гэвч цагаан сараа хагас тэмдэглээд битүүн нь орхигдоод байгаа юм. Хуулийн төслөө намрын чуулганд багтаагаад энэ цагаан сараар битүүний өдөр амрах саналтай байна" гэлээ.
