

Өнөөдөр болох үйл явдал:
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: Хубилай Сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ой зориулсан “Хубилай сэцэн хаан: Амьдрал үйл хэрэг” эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн I байранд болно.
10:00 цагт: Хэл ба Эрх мэдэл: “Монгол Улс дахь ТББ-уудын эсрэг нэршлүүдэд хийсэн Шүүмжлэлт дискурс шинжилгээ” сэдвээр сургалт ХЭҮК-ын хурлын танхимд болно.
10:00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болно.
10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
12:00 цагт: Монгол, Индонез Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес форум Шангри-Ла зочид буудалд болно.
12:00 цагт: Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
