Өнөөдөр /2025.11.18/ БНХАУ-ын Элчин Сайдын Яамны санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эмнэлзүйн ур чадварыг хөгжүүлэх сургалтын (clinical training skills room) танхимыг иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.
Нээлтийн үйл ажиллагаанд ГБХНХ-ын Сайдын зөвлөх Г.Саран, БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань, CTCE группын ТУЗ-ийн дарга Ан Еэ, ХБХХЕГ-н дарга Д.Гэрэл нар оролцож, ХБХСЗХТ-ийн дарга М.Амаржаргал төвийн үйл ажиллагааны өнөөгийн байдал бүтэц, цаашдын зорилтын талаар илтгэл танилцуулав.
Мөн арга хэмжээний үеэр СТСЕ группын хамт олон ХБХСЗХТ-ийн дараах шилдэг ажилтан, албан хаагчдыг гарын бэлэг гардуулж, шагнан урамшууллаа.
1. О.Эрдэнэсүрэн /Тусгай хэрэгцээт боловсролын багш/
2. А.Нямсүрэн /Хөдөлгөөн засалч/
3. Б.Ариунжаргал /Сувилагч/
4. Б.Болор-Эрдэнэ /Туслах технологийн ажилтан/
5. А.Батбаяр /Ахлах тогооч/
6. Э.Болормаа /Үйлчлэгч/
Тус төвд эмнэлзүйн ур чадварын сургалтын өрөөг тохижуулж хүлээлгэн өгсөн БНХАУ-ын Элчин Сайдын Яам, CREC Компанид ХБХСЗХТ-ийн хамт олон болон нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.