Жижиг амьтны эмчилгээ, оношилгоо болон лабораторийн шинжилгээний дадлага олгох сургалт зохион байгууллаа
Ховд аймагт мал эмнэлгийн үйлчилгээ, үйл ажиллагаа эрхэлж байгаа малын эмч нарт ажлын байрны чадавхжуулах сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Сургалтыг Монгол Ви.И.Ти.Нэт ТББ, Энэрэх мал эмнэлэг сургалтын төв , Жижиг амьтны эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.
Тухайн сургалтад 23 малын эмч оролцож дараах 4 чиглэлэээр зохион байгууллаа.
Үүнд:
1. Мал эмнэлгийн лабораторийн /сорьц дээжийн био аюулгүй байдал, бруцеллёзын ийлдэс судлалын тандалт Роз-бенгалын урвалын дадлага, мах, сүүний чанарын үзүүлэлт, эмийн үлдэц илрүүлэх/ шинжилгээ, оношилгооны арга зүйн дадлага олгох
2. Жижиг амьтны оношилгоо, эмчилгээ болон лабораторийн шинжилгээ, оношилгооны талаарх дадлага, сургалт зохион байгуулах/Танхимаар болон амьтанд биет байдлаар /
3. Орчин үеийн техник, технологийн дэвшилтэд арга ажиллагаанд малын эмч нарыг сургах сургалтад эхо аппарат, биохимийн төхөөрөмж ажиллуулах дадлага
4. Ховд аймгийн малын эмч нарын ур чадварыг сайжруулах талаар баримтлах бодлого, чиглэл, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх арга хэмжээг танхимаар зохион байгуулах.