Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
2025.11.19 12:54
321
Н.Учрал: Намын санхүүжилтийг ил тод болгоно

МАН-ын 31-р их хурал болж, бага хурлын гишүүд, УЗ-ийн гишүүдээ шинэчилсэнтэй холбоотой тус намын дарга Н.Учрал болон намын ЕНБД Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ.

МАН-ын дарга Н.Учрал "МАН-ын ЕНДБ-аар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо. Мөн бага хурлын анхдугаар хуралдаанаас 39 гишүүний төлөөлөлтэй УЗ байгуулж байна. УЗ-д нийслэл дүүрэг аймаг, намын анхан шатны байгууллагын төлөөлөл, намын дэргэдэх ТББ-ын бүрэлдэхүүн УЗ-д багтдаг. Энэ дагуу 39 гишүүний төлөөлөлтэй УЗ байгууллаа. Мөн 5 орон тооны НБД, 3 орон тооны бус нарийн бичиг томиллоо. МАН-ын 31-р их хурал дээр намын даргад дэвшихдээ дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрөө чандлан хэрэгжүүлнэ. Намын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах оноо, журмыг батлуулахаар бэлтгэл ажил хангаж байна. УЗ-ийн дэргэд мөрийн хөтөлбөр үнэлж, дүгнэж тайлагнах байнгын хороо байгуулж, энэ хороогоор мөрийн хөтөлбөрөө улирал тутам тайлагнана. УЗ-ийн дэргэд бүсийн зөвлөл байгуулж, бүс бүрт хэрэгжиж байгаа хөтөлбөрт үнэлэлт өгдөг, хэрэв хэрэгжээгүй бол амлалт өгсөн тухайн гишүүнд хариуцлага тооцдог, ил тод нээлттэй нам болгохоор И-4 стратеги дэвшүүлсэн. И-4 стратеги бол ил тод, гүйцэтгэл үр ашиг, ёс зүй, хариуцлага, манлайлал , эрх тэгш байдал, шударга ёс гэх агуулгад нийцэж байгаа.

  И-4 стратегийг хэрэгжүүлснээр улс төрийн намын санхүүжилт ил тод болно. Ингэснээр орчин үеийн хариуцлагатай, гишүүн төвтэй  нам болох үндэс тавигдана. И-4 стратегийн гол зорилго ард түмний итгэлийг олох, намын гишүүдийн идэвх оролцоог сэргээх,  бүх түвшинд авлига ашиг сонирхлоос ангид байх гол зорилт тавьж байна.

Энэ хүрээнд санхүүжилт хариуцлагатай ил тод болсноор өнөөдөр үүсээд байгаа авлига, ашиг сонирхлын хэрэгт нэр холбогддог, энэ нь намын нэр хүндэд халддагаас тогтолцоогоо өөрчлөх зорилт дэвшүүлж байна. 

ЗГ-ын бодлого чиглэл МАН-ын эрмэлзэх зүйл, намын хөтөлбөртэй уялдаж байна. Өнөөдрийн ЗГ-ын дөрвөн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний  72 хувьд нь намын мөрийн хөтөлбөрийн зорилт хангагдсан.  ЗГ өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд валютын нөөцийг хадгалж, зээлжих зэрэглэл сайжруулж, эдийн засгийн хувьд сайн үзүүлэлт гаргасан. Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, тогтвортой байдалд би намын даргын хувиар бүрэн дэмжих нь  манай улсын хувьд, дэлхий дахинд ч асар их чухал. Хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийж өгөөч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог баталж өгөөч гэж хандаж байна. Эдгээр хууль дүрэм батлагдаж , цаашид тогтвортой эдийн засгаа хадгалъя гэвэл ЗГ-аа илүү тогтвортой байлгахад эрмэлзэх ёстой. Би ЗГ-ын тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаагийн хувьд мөрийн хөтөлбөр биелүүлэхгүй байгаасалбаруудад намын даргын зүгээс хяналт тавьж ажилна. 

Олонхи бүрдүүлж, эрх барьж байгаа нам УИХ-ын дарга , Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх нь намын дотоод асуудал. УЗ шийдвэр гаргаад дараагийн асуудлаа ярихад нээлттэй. Намын их хурлаар намын дарга болоод ХЕХ-г сонгож байгаа. ХЕХ  27 гишүүнтэй  хараат бус байгууллага. Өчигдөр ХЕХ хурлаа хийж, дундаасаа олонхоороо даргаа сонголоо. ХЕХ хараат бусаар ажиллах учраас надад үүрэг чиглэл өгөх эрх байхгүй. 

 Б.Энхбаяр гишүүний асуудлыг дахин хэлэлцэх шаардлага зүй ёсоор үүсч байна. Иймээс ХЕХ нэг талдаа гарах хэрэгтэй. Би намын даргын хувьд нэгт ёс зүй, сахилга хариуцлагыг нэгт тавина. 

Я.Содбаатар: Олонхи болсон нам УИХ-ын даргад хэнийг дэвшүүлж, яаж ажиллахаа бодлогоор шийднэ 

МАН-ын ЕНБД Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Бага хурлын гишүүн 597 болж өссөн шалтгаан юу вэ?

-Бага хуралд дан МАН-ын гишүүд орж байгаа. Парламентад нэг намын гишүүн нөгөө намд элсэхийг хориглосон. Манай нам цахим 2.0 хөтөлбөрийг хэрэгжүүлж бүх намын гишүүнчлэл хурууны хээтэй нарийн зохицуулалттай. Иймээс төрийн захиргааны алба хаагч байхгүй. Ө.Золбаяр жишээ нь ЕТГ-ын ажлаа хүлээлгэн өгөөд манай НБД-аар ирж ажиллах гэж байна. 

-Сөрөг хүчин УИХ-ын дарга намаасаа татгалзах шаардлага тавьж байна?

-68 суудал авч, олонхи бүрдүүлсэн. Олонхи болсон нам УИХ-ын даргад хэнийг дэвшүүлж, яаж ажиллах нь энэ намын бодлого. Бусад намтай энэ асуудлыг зөвшилцөхгүй. Намын 31-р их хурал дээр намын дотоод ажлаа цэгцэлж дууссан. Төрийн томилгоог ойрын өдрүүдэд эцэслэж шийднэ.