

"Хүүхэд-хайр-ирээдүй" хүүхдийн төлөө үндэсний чуулган төрийн ордонд болж байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайханаас тодрууллаа. Тэрээр "Төрийн ордонд 1.2 сая хүүхдийг төлөөлж 800 хүүхэд хуран чуулж байна. Хүүхдүүд өнөөдөр 2025.5.8-нд Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жил болсон. Маргааш олон улсын хүүхдийн өдрийг тохиолдуулан ирэх 100 жилийн хөгжлийн гарааг хүүхдүүд өөрсдөө тодорхойлж байна. Хүүхдүүд юу хүсч байна. Ерөнхий сайд байсан бол юу хийх байсан бол, тэдний айдас, шийдэл гарц нь юу юм гэдгийг тэд өөрсдөө тодорхойлж, санал бодол зөвлөмжийг ирэх 100 жилийн хөгжлийн бодлогодоо тусгах ажлыг хийж байна. Эх орныхөө өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд Найрамдал зусланд "Миний гэр бүл, аюулгүй нийгэм, аюулгүй орчин" сэдвээр хоорондоо ярилцаж, 5-6 чухал сэдвийг төлөөлж ярьж байна. Өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд сууж, байна. Хурлаас гарсан саналыг Ерөнхий сайд Г.Занданшатар даргад хандуулна. Ирэх онд найман хөгжлийн хамгийн тэргүүн эгнээнд тавьж байгаа хүний хөгжлийн асуудал нь хүүхдээ хэрхэн зөв хүн болгохоос эхлэх энэ суурь ажлыг бид хийж байна. Томчууд биднийг ичээхээр, хариуцлагажуулахаар хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлж байна. Нийт хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд байна. Мөн боловсролын салбарт буй үе тэнгийн дээрэлхэлт, багш нарын ялгаварлан гадуурхалтын талаар ярьж байна. Хүүхдийн төлөө ажилладаг 21 аймаг 9 дүүргийн хүүхдийн зөвлөл бүхий л албан хаагчид энэ дуу хоолойг сонсох ёстой" гэлээ.
