m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.11.19 14:46
347
Б.Дашпүрэв: Баруун бүсийн шатахууны нийлүүлэлтэд доголдол байгаа ч удахгүй хэвийн болно

АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэвээс шатахуун импортын нөхцөл байдлын талаар тодрууллаа.  Тэрээр "Яам, импортлогч компаниуд өнгөрсөн шөнө татан авалтуудаа нэмлээ. Мэдээллийг бид цаг тутамд авч ажиллаж байна. Зарим нэг ШТС үлдэгдэлтэй хэрнээ гэрээт газартаа өгч байна гэх зөрчил мэр сэр гарсныг хяналт шалгалтаар зохицуулж, хэвийн олгож байна. Саяхан шатахууны хомсдол үүссэнээс жолооч нар жаахан мэдрэг байна. ОХУ-д ЗГ-ын тэргүүн айлчлал хийж байгаатай холбоотой бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн үргэлжлүүлнэ гэж дахин тодотгож хэлсэн. Үнэ тогтвортой байлгах нэг жилийн гэрээгээ хийсэн байгаа. Зүүн бүсийн аймгууд хэвийн болсон. Баруун бүсээр орж ирэх бүтээгдэхүүн бага байгаатай холбоотой баруун бүсэд нийлүүлэлт бага байна. Алслагдсан зайтай холбоотой байна. Зарим сумдууд зөвхөн хувийн ШТС-тай байгаагаас эрэлт, нийлүүлэлттэй холбоотой жижиг компаниудад олдоц муу байсан бол удахгүй хэвийн болоод явна" гэлээ.