

МАН-ын УЗ-ын хурлаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн. Хэрэв тэрээр сонгогдвол түүхэн дэх хамгийн залуу УИХ-ын дарга болох юм.
Он цагийн дарааллаар нь аваад үзвэл Р.Гончигдорж 43 насандаа УИХ-ын даргаар ажиллаж байжээ. Харин Н.Багабанди 42 насандаа УИХ-ын даргын албан тушаалыг хашиж байсан аж.
Тодруулбал,
-Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он) 43 нас
-Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он) 42 нас
-С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он) 51 нас
-Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он) 46 нас
-Ц.Нямдорж (Улсын Их Хурлын дарга 2005-2007 он) 49
-Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он) 50 нас
-Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он) 67 нас
-З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он) 46 нас
-М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он) 52 нас
-Г.Занданшатар (Улсын Их Хурлын дарга 2019-2024 он) 49 нас
-Д.Амарбаясгалан (Улсын Их Хурлын дарга 2024-2025 он) 43 нас

Н.Учрал намтар
Тэрээр 1987 онд төрсөн. 2016, 2020, 2024 онуудад Монг ол Улсын Их хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон. 2025 оны 11-р сарын 15-нд МАН-ын 31-р Их хурлаар тус намын даргаар сонгогдсон юм.
Боловсрол
-2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол эзэмшсэн,
-2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
-2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр хамгаалсан,
-2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистрын зэрэгтэй,
-2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал
-2007-2008 онд "Их засаг" олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
-2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал.
-2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга,нийслэлийн БЗД-ийн Иргэдийн Хурлын төлөөлөгч.
-2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх.
-2016 онд Улсын Их Хуралдахь Монгол Ардын намын /МАН/ бүлгийн зөвлөх.
-2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч,
-2015 оноос МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, 2019 оноос Ерөнхийлөгч,
-2015 оноос "Yes Mongolia" Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч,
-2016 онд, 2020 онд МонголУлсын Их Хурлын гишүүнээр Сонгино хайрхан дүүргийн 72 дугаар тойргоос хоёр удаа сонгогдсон.
-2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын Байнгын хорооны дарга.
-2022 оны 8-р сараас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
-2023 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байв.
-2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Засгийн газрын ХЭГ-ын дарга, сайдаар ажиллаж байна.
-2025 оны 11-р сарын 15-нд МАН-ын 31-р Их хурлаар тус намын даргаар сонгогдсон.
Англи, орос хэлтэй.2015 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртэж байжээ.
