Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.11.20 11:00
276
Ц.Бумцэнд: 10 жилийн хугацаанд ББДХ төр хувийн хэвшил хоорондын гүүр болон ажилласан

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо чинээлэг дундаж давхаргын төлөө уриатай 10 жилийн ойдоо зориулсан форумыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү форумд 300 гаруй зочин төлөөлөгч нар оролцож байна. ББДХ-ны анхны удирдах зөвлөлийн гишүүдийн нэг Чиглэл компанийн ерөнхий захирал Ц.Бумцэндээс зарим зүйлийг тодрууллаа.

Тэрээр, 2015 онд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо анх их хурлаа төрийн ордонд хийж, удирдах зөвлөлөө сонгож байсан. Тухайн үеийн нийгмийн шаардлагаар 18 аймаг 9 дүүрэг 336 сумаар ЖДҮ-ийн тойрон аялал хийсэн. ЖДҮ сангийн болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг задалж тавьж байлаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх хууль эрх зүйн орчны хууль, тендерийн хууль, хөдөлмөрийн хууль зэрэг дээр ББДХ ажиллаж байжээ.

10 жилийн хугацаанд төр хувийн хэвшлийн хооронд гүүр болон ажиллаж, чөдөр тушаа болж буй хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө олон төслүүдийг амжилттай сайн хэрэгжүүлсэн. Мөн олон тулгамдаж буй асуудлыг төр олон нийтийн оролцоотойгоор форум хийж, эрх бүхий байгууллага шийдвэр гаргагчдын түвшинд хүргэж чадсандаа баяртай байна. 

Шууд дамжуулалт: