

Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө сэдвийн дор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн ойн хүрээнд ЖДҮ ФОРУМ SME -2025 арга хэмжээ өнөөдөр МҮХАҮТ-д болж байна. Тус форумд оролцож буй Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны УЗ-ын гишүүн, Эко гар утасны тавиур компанийн захирал Б.Батзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
Тэрээр, Миний хувьд модон эдлэлийн бизнесийг хувиараа эх орондоо хөгжүүлж байгаа. Бизнес эрхлэгч болоод 10 жил болж байна. ББДХ-ны 10 жилийн ойтойгоо давхцаж байгаад маш их баяртай байна. Холбоондоо 2019 онд гишүүнээр орж байсан.
Масс телевизийн Баялаг бүтээгчдийг дэмжих нэвтрүүлэгт орж үйлдвэрлэлээ танилцуулж хийж бүтээж байгаа зүйлээ олон нийтэд таниулах маш том боломжийг Ч.Даваабаяр дарга олгосон.
Ингэснээр үйлдвэрлэлээ улам хөгжүүлж чадсан. Харин өнөөдөр ирээдүйн 10 жилийн түүх бичигдэх гэж байна. Энэ олон үйлдвэрлэл эрхлэгч нарыг нэгтгэж, санаа бодол асуудлыг нь ярилцаж төрд хүргэж шийдэл гаргуулна гэдэг маш том ажил. Холбооныхоо удирдах зөвлөлд ажиллаж байгаадаа маш их баяртай байна.
Шууд дамжуулалт:
