Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.11.20 11:46
245
Ж.Оюунчимэг: Яам, тамгын газар дээр хийгдэх ажлыг ББДХ хийж гүйцэтгэж байна

Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө сэдвийн дор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн ойн хүрээнд ЖДҮ ФОРУМ SME -2025 арга хэмжээ өнөөдөр МҮХАҮТ-д болж байна. Энэ хүрээнд ББДХ-ны анхны гишүүдийн нэг Батзүү ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Оюунчимэгээс тодрууллаа.

Тэрээр, Миний хувьд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо анх байгуулагдаж байх үед элсэн орж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн ББДХ-ны даргаар сонгогдож ажиллаж байгаа. Чинээлэг дундаж давхаргатай иргэдийг бойжуулахын төлөө ББДХ явж байгаад маш их баяртай байна. Яагаад гэхээр бид нар бүгд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар.

Манай Монголын амьдрал жигд бус. Тийм учраас цаашид чинээлэг дундаж давхаргатай болохын төлөө анхаарах нь зүйтэй гэх сайхан санаачилага гаргаж байгаад их баяртай байна. 

Яам, тамгын газар дээр хийгдэх ажлыг ББДХ хийж гүйцэтгэж байна. Яагаад гэхээр бүх салбарт орж ажиллаж байгаа. 

Шууд дамжуулалт: