Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
1 цагийн дараа
165
Ж.Мөнхцэцэг: Асуудлаа яриад л тараад байхгүйн тулд холбоо болж нэгдэх хэрэгтэй гэж үзсэн

Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө сэдвийн дор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн ойн хүрээнд ЖДҮ ФОРУМ SME -2025 арга хэмжээ өнөөдөр МҮХАҮТ-д болж байна. Энэ хүрээнд ББДХ-ны анхны гишүүдийн нэг Монгол банн компанийн захирал Ж.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

Тэрээр, 2000-аад оноос хойш жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарын тоо нэмэгдсэн. 10 жилийн хугацаанд өөр өөрсдийн аж ахуйн хэмжээнд ажиллаад явахад эрх зүйн орчин, татварын бодлого, хүний нөөцийн асуудал зэрэг маш олон зүйл тулгамдаж байсан.2015 онд Etv Масс агентлагаас бидэн руу утасдаж дуудаж байсны дагуу очиж хэд хэдэн удаагийн цуврал нэвтрүүлэгт оролцож байсан. Яагаад гэхээр надад тулгарч байгаа асуудал тэр хүмүүст ч адилхан тулгамдаж байгаа. Тулгамдаж байгаа асуудлынхаа талаар мэдээлэл авах гэж бид анх цугларч байсан. Хэд хэдэн цуврал нэвтрүүлэгт орсны дараа бие биетэйгээ танилцаж танилын сүлжээ бий болж эхэлсэн. 

Асуудлаа яриад л тараад байхгүйн тулд холбоо болж нэгдэх хэрэгтэй юм байна гэж ярилцаад 2015 оны зун 500 гаруй төлөөлөгчөө оролцуулсан их хурлаа хийж байсан. Ингээд холбоогоо үүсгэн байгуулж, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгоод холбооны түүх эхэлсэн. 

Шууд дамжуулалт: