

Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө сэдвийн дор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн ойн хүрээнд ЖДҮ ФОРУМ SME -2025 арга хэмжээ өнөөдөр МҮХАҮТ-д болж байна. Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрээр, Зээлийн батлан даалтын сан өнөөдрийг хүртэл ажиллахдаа 1500 орчим жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 550 тэрбум төгрөгийн зээлийн 250 тэрбумд нь батлан даалт гаргасан. 2026 онд Азийн хөгжлийн сангийн хөнгөлөлттэй зээлд 20 тэрбум төгрөгийн батлан даалт гаргана.
Үндсэн батлан даалт буюу арилжааны банкаар дамжиж ирсэн зээлд батлан даалт гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа. Үүн дээр ямар нэгэн хэмжээ хязгаар байхгүй.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгч нар өөрсдийн орлогоо давсан зээл хүсдэг асуудал их гардаг. 500 сая төгрөгийн зээлийг төлөх орлоготой ашигтай ажилладаг байж тэрбум төгрөг хүсдэг. Энэ нь эргээд төсөл хэрэгжихгүй байх магадлалтай, зээлээ төлж чадахгүй эрсдэлтэй гэж үздэг учраас арилжааны банканд тэнцдэггүй. Тиймээс жижиг дунд үйлдвэр эрхлэгч нар энэ асуудал дээрээ анхаарах хэрэгтэй.
Шууд дамжуулалт:
