

Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө сэдвийн дор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн ойн хүрээнд ЖДҮ ФОРУМ SME -2025 арга хэмжээ өнөөдөр МҮХАҮТ-д болж байна. Энэ хүрээнд Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан төлөөлж иржээ.
Тэрээр, Өнөөдөр баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар хамтарч нэгдээд дуу хоолойгоо төр засагт хүргэдэг, үр дүнд хүрдэг болсон байна. Өнгөрсөн хугацаанд ББДХ-той хамтарч ажилласан. 10 жилийн ойгоороо холбооныхоо нэрийг олон улсад хэрэглэгддэг нэршил буюу ЖДҮ болгон өөрчилж буйд маш их баяртай байна. ЖДҮХС 2009 онд байгуулагдаж байсан.
Байгуулагдсан цагаасаа хойш 1.1 их наяд төгрөгийн 9300 иргэн, аж ахуйн нэгжид зээл хэлбэрээр олгосон байна. Үүний 2 мянга орчим нь шинээр үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгуулсан газрууд байгаа. Харин 6 мянга гаруй нь үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Нийт 45 мянган ажлын байр хадгалж, 50 мянган ажлын байрыг шинээр бий болгосон. Жилдээ 40-50 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, нийгмийн даатгалаар төвлөрүүлж байна.
Тэгэхээр энэ сан үнэхээр хэрэгтэй. Гэхдээ зээл яг эзэндээ очих нь маш чухал.
Шууд дамжуулалт:
