Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
3 цагийн дараа
86
Ц.Хүрэлбаатар: ББДХ-оор дамжуулан бизнес эрхлэгч нар төр засагтаа дуу хоолойгоо хүргэдэг болсон

Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө сэдвийн дор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн ойн хүрээнд ЖДҮ ФОРУМ SME -2025 арга хэмжээ өнөөдөр МҮХАҮТ-д болж байна. “Еден” компанийн захирал үндэсний брэнд хөгжүүлсэн түүхээ хуваалцлаа. 

“Еден” компанийн захирал Ц.Хүрэлбаатар: Бизнесээ анх 2006 онд эхлүүлж байсан. Анх зөгийн балаар бизнесээ эхлүүлж байсан бол 2007 онд жимсний чанамал, жимсний өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж эхэлсэн. Одоо бол хүүхдийн нухаш, цэвэр ус, ундаа шүүс гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

ББДХ ажлаа маш сайн хийж байгаа гэж харж байгаа. Монголын ЖДҮ-ийг ард түмэнд танилцуулж байна. ЖДҮ телевизээр ярилцлага өгөх, нэвтрүүлэгт орох боломжгүй байдаг. Гэтэл ББДХ энэ олон үйлдвэрүүдээр явж биднийг нэвтрүүлэгт оруулж, ард түмэнд таниулж өгсөн.

ББДХ төр засаг хувийн хэвшлийн хооронд гүүр болж өгч байгаа. Хувийн хэвшил өөрийн дуу хоолойгоо төр засагтаа хүргэх боломжгүй. ББДХ-оор дамжуулаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар өөрсдийн бодол санаа, хүслээ төр засагт уламжлах боломжтой болсон. 

Шууд дамжуулалт: