Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
4 цагийн дараа
114
М.Бадамсүрэн: Ахисан түвшний бизнесүүдийг дэмжихэд зориулсан тусдаа корпорац байгуулах хэрэгтэй

Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө сэдвийн дор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн ойн хүрээнд ЖДҮ ФОРУМ SME -2025 арга хэмжээ өнөөдөр МҮХАҮТ-д болж байна. Тус форумд УИХ-ын гишүүн, Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны дарга М.Бадамсүрэн оролцож байна. 

Тэрээр, Санхүүжилт буюу хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр дутагдалтай байгаа. Үүнийг зохицуулах зохицуулалтыг нэмж тусгана. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан буюу ХНХЯ-ны харьяанд байдаг сан өрхийн бизнесийг дэмждэг. 10-20 сая төгрөгийн зээл олгодог.

Үүнийг хүний насны мөчлөгөөр үзэх юм бол цэцэрлэгийн хүүхэдтэй зүйрлэж болно. Одоо байгаа ЖДҮДС-г бичил бизнесийг дэмжих сан болгоод ахисан түвшний бизнесүүдийг дэмжихэд зориулсан тусдаа корпорац байгуулах хэрэгтэй. 

Улсын төсвөөр 3-4 жилийн өмнө тодорхой хөрөнгө төвлөрсөн. Энэ нь зөвхөн хүүгээрээ арвиждаг. Энэ нь өсөн нэмэгдэхгүй байгаа. Тиймээс үүнийг Үндэсний баялгийн сангийн хөгжлийн сангаас жил бүр 100-аас доошгүй тэрбум төгрөгийн эх үүсвэрээр нэмэгдүүлж байх. Ингэвэл 10 жилийн дараа гэхэд 1 их наяд төгрөг болно. Үүнийг татвар төлөгчдийн хөрөнгөөс бус нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгаас олж байгаа орлого буюу жил бүр ашиг малтмалын нөөцийн төлбөрөөр жилдээ улсын хэмжээнд жилдээ 4-5 их наяд төгрөг төвлөрдөг. Үүний 5 хувийг Үндэсний баялгийн сангийн хөгжлийн санд төвлөрүүлэх буюу жилдээ 200-250 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж, жил бүр санхүүгийн корпорацад үзүүлдэг. 

Шууд дамжуулалт: