Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
4 цагийн дараа
86
Ч.Даваабаяр: Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нийгмийн захиалга, ард түмний хүсэлтээр бий болсон

Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө сэдвийн дор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн ойн хүрээнд ЖДҮ ФОРУМ SME -2025 арга хэмжээ өнөөдөр МҮХАҮТ-д болж байна. Энэ хүрээнд Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээний тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Доктор, Профессор Ч.Даваабаяраас тодрууллаа.

Тэрээр, 2015 онд баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хөтөлбөрийг Масс агентлагтай хамтраад дөрвөн зүг найман зовхис руу эхлүүлж байсан. Тухайн үедээ маш их асуудалтай тулгарсан. Ингээд баялаг бүтээгч нартайгаа хуралдаад холбоо байгуулах нь зөв юм байна гээд 2015 оны 5-р сард ББДХ-г байгуулаад 6-р сард нь анхдугаар их хурлаа хийсэн. Холбоогоо байгуулаад, анхдугаар их хурлаа хийсний дараа Монгол Улсаа дахиад бүтэн тойрсон. Баялаг бүтээгч нарынхаа бүтээлийг үнэ төлбөргүй сурталчлаад, алдаршуулж уулзалт зөвлөгөө өгсөн.

Өөрөөр хэлбэл хоёр жилийн хугацаанд Монгол Улсыг хоёр бүтэн тойрч 400 гаруй баялаг бүтээгчдийг сурталчилж, 1000 гаруй баялаг бүтээгчийг холбоондоо элсүүлсэн. 

Энэ салбар хаягдсан, орхигдсон байсан. Үүнийг нь мэдэхгүй эдийн засгийн хямралын үед орон нутаг руу явж баялаг бүтээгч нараа сурталчлах гээд явсан. Тэгсэн баахан асуудалтай тулгарсан. Нийгмийн захиалга, ард түмний хүсэлтээр бий болсон холбоо. Өнөөдөр 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. 

Баялаг бүтээгч, үндэсний, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нар маань маш их чухал хүмүүс. Гэртээ гутал оёдог, цаг засдаг, дугуй засвар ажиллуулдаг жижиг бизнес хүний анхааралд өртдөггүй ч гэсэн бүгд нийлбэл нийт ажиллах хүчний 70-80 хувийг эзэлдэг. Нийт бизнес эрхлэгч нарын 90 гаруй хувийг жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч нар эзэлдэг.

Тиймээс энэ салбар аль ч улс орны стратегийн маш чухал салбар байдаг. Энэ салбарыг дэмжсэн бодлого, санхүүгийн дэмжлэг, төрийн худалдан авалт зэрэг маш их дэмжлэгүүд байдаг. Гэхдээ өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нар энэ боломжийг төдийлөн авч чаддаггүй. Мэдээлэлд ойр байдаг, барьцаа хөрөнгө сайтай хүмүүс энэ бүх боломжуудыг ашигладаг.

Харин энэ боломжийг хүртэж чадаагүй бизнес эрхлэгч нар нэгдээд, нэгдсэнээс хойш мэдээлэлд ойр байж эдгээр боломжуудыг хүртдэг болсон. 

10 жилийн өмнө өрхийн үйлдвэрлэл эрхлээд гэртээ майхан оёдог байсан хүнтэй сая уулзахад манай жилийн орлого тэрбумаар эргэдэг болсон тухайгаа хэлж байна. Тухайн үед ганц хүн л гэртээ майхан оёдог байсан. Үүнээс хойш эргэлтийн хөрөнгө нь нэмэгдэж, төрийн худалдан авах үйл ажиллагаанд оролцож байгаа танд баярласнаа илэрхийлмээр байна гээд хөдөөгөөс ирсэн. Тэгэхээр төслийн үр дүн гарсан. Холбооны үр дүн ч гарсан байна.

Бид эхний 10 жилдээ тодорхой хэмжээний ажлуудыг хийсэн байна. Харин дараагийн 10 жилдээ Монголын жижиг дунд үйлдвэрийн холбоо гэж нэрээ өөрчлөөд "чинээлэг дундаж давхаргатай монголын төлөө" гэсэн маш том концевцоор үйл ажиллагаагаа тодорхойлоод дараагийн 10 жилийн түүхээ бүтээхээр бид өнөөдөр энэхүү танхимд цуглаад байна. 

Шууд дамжуулалт: