

Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө сэдвийн дор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн ойн хүрээнд ЖДҮ ФОРУМ SME -2025 арга хэмжээ өнөөдөр МҮХАҮТ-д болж байна. Тус форумд Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн оролцож байна. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрээр, Жижиг дунд бизнестэй холбоотой татварын маш олон дэмжлэг байдаг. 2019 онд манай улс татварын өргөн хүрээтэй реформыг хийсэн байдаг. Энэ реформ жижиг дунд үйлдвэрийн татварын ачааллыг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ орсон.
Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компаниудын орлогын татвар 1 хувийн ачаалалтай болсон.
Татвар өндөр байгаа эсэхийг тооцож үзэхэд жижиг дунд аж ахуй нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл орохгүйгээр төлж байгаа татвар нийт орлогын 6 орчим хувь дээр дунджаар байгаа. Одоогийн татварын хуулийн шинэчлэлтийг бид татвар өндөр гэхээсээ илүү татварын хууль тогтоомжийг биелүүлэхэд ямар асуудал тулгарч байна. Татварын алба татварын хуулийг хэрэгжүүлэхэд зөвлөн туслах илүү амар хялбар байх, татварын эрсдэлд орохгүй байх уян хатан боломжуудыг олгох.
Татварын хуулийг хариуцлагатай дагаж мөрддөг компаниудад илүү уян хатан байх боломжийг бүрдүүлсэн хуулийн шинэчлэл руу бид ажиллаж байна.
Шууд дамжуулалт:
