

Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө уриа дор явуулж буй хэлэлцүүлэг үргэлжилж байна. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийн боломж төрийн бодлоготой уялдуулах сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн. Тус хэлэлцүүлгийн модератороор ЖДҮҮХ-ны дэд тэргүүн Ганзориг ажилласан. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрээр, Хэлэлцүүлэг үр дүнтэй, амжилттай болж байна гэж харж байна. Монгол Солонгосын худалдааны хэлэлцээр яг энэ цаг үед явагдаж байгаа. Манай баялаг бүтээгч нар тун удахгүй Солонгос руу бүтээгдэхүүнээ экспортлоход бэлэн болсон байна гэж харж болохоор байна. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Эрдэнэбаяр нарийн мэдээллүүдийг өгсөн.
Тус худалдааны хүрээлэн 21 аймаг, 333 суманд судалгаа хийсэн байна. 91 байршилд ямар төрлийн бүтээгдэхүүн худалдах, ямар төрлийн үйл ажиллагаа явуулбал амжилтад хүрэх вэ гэдэг судалгааг хийсэн байна. Тэгэхээр энэ мэдээлэл дээр тулгуурлан хамтарч ажиллах бүрэн боломжтой.
Шууд дамжуулалт:
