Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
132
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ

Монгол улсын засгийн газрын “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээг эрчимжүүлэх зорилтын хүрээнд ЦХИХХ-ны сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнтэй хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар:
- 380 гаруй өрхийн эмнэлгийг эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбож цахимжуулах
- Кибер аюулгүй байдлын тухай хуульд “9.4. Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд тагнуулын байгууллагаар, эсхүл түүний зөвшөөрснөөр энэ хуулийн 9.1-д заасан хуулийн этгээдээр мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэнэ.”гэж заасны дагуу Эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажлыг ЦХИХХЯ болон Эрүүл мэндийн яам хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.