m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
2 цагийн дараа
121
Ардчилсан намын ҮБХ төрийн ордонд хуралдана
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны өнгөрсөн сарын 17-ны өдрийн 53 дугаар тогтоолд “УТНТХ-ийн 17 дугаар зүйлийн 17.4-т Намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь санал гаргавал намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно. Энэ нэмэлт, өөрчлөлт нь намын дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байна гэж заасны дагуу дээрх алдаа зөрчил нь Үндсэн дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй тохиолдолд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь тухайн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой болохыг дурдсан. Энэ дагуу АН-ын ҮБХ-ны ээлжит хурал өнөөдөр төрийн ордонд 13 цагаас хуралдаж, Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Үндсэн дүрмийн тодорхой зарим заалтыг хуульд нийцүүлэн батлахаар болжээ.