m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
3 цагийн дараа
220
Дэлхийн улсууд ДЭМБ-ыг хор хөнөөл бууруулах бүтээгдэхүүн дэмжихийг шаардав


Яг одоо Швейцарийн Женев хотноо явагдаж буй ДЭМБ-ын тамхины хяналтын суурь конвенцийн талуудын 11 дэх уулзалт болж байна. Энэхүү конвенцийг дэлхийн 184 улс соёрхон баталсан байдаг ба Монгол улс 20
04 онд элсчээ.

184 улсаас 166 улс нь албан ёсны төлөөлөгчөө илгээж оролцож байгаа энэ хурал олон сэдвийн маргаантай, улсуудын байр суурь 2 тал болж хуваагдалтай байна. Гэвч ихэнх улсууд FCTC-ээс шинжлэх ухааны нотолгоонд суурилж, оновчтой шийдлээр тамхидалтыг буулгах арга замыг дэмжихийг шаардаж байна. Энэ нь нөгөө талаар Harm Reduction буюу хор хөнөөлийг бууруулах замаар утаат тахидалтыг буулгах тухай юм.

Жишээ нь Серби улсын төлөөлөгч хэлэхдээ: Ямар ч шинэ зохицуулалт нь шинжлэх ухаан болон хор хөнөөлбууруулах зарчимд тулгуурлах ёстой гэв. Мөн Засгийн газар нь хүний сонголтод хэт их нөлөөлөл хийх оролдлого хийх нь сөрөг үр дагавартай утга илэрхийлсэн юм.

Карибийн тэнгисийн орон болох Сэйнт Киттс ба Невис улсын төлөөлөгч: ДЭМБ-ыг тамхины хяналтын нэгхэсэг болгон хор хөнөөл бууруулах бодлогыгдэмжихийг уриалав. HIV-ийн туршлагаас харахад хорхөнөөл бууруулах арга нь амь авардаг гэдгийг онцлов. Улс орнууд идеологи бус, өөрийн нөхцөлд тохирсон, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах ёстой гэжмэдэгдэв.

Мөн Хойт Македони улсын төлөөлөгч FCTC-ийн 1-р зүйлийг сануулж судалгаа болон шилдэг туршлагадсуурилсан хор хөнөөлийг бууруулах бодлогыг дэлхийнтамхины хяналтын хэлэлцүүлгийн нэг хэсэг болгохыгхүсэж байна." Гэжээ.

Түүнчлэн, Гамби, Мозамбики зэрэг улсууд ШУ-нд үндэслэсэн тэнцвэртэй мэдээллийг FCTC-ийн зүгээс түгээхийг хатуу шаардаж байна гэв.

Харин Дани улсын төлөөлөгчид аюул багатай бүтээгдэхүүнийг хориглохыг уриалсан ч Европийн холбооны бусад улсууд Дани улсыг хүчтэй шүүмжилж тус улсад өсөөд байгаа тамхидалтын түвшнээ буулгахыг шоолонгуй байдлаар сануулав.

Шинэ Зеланд улс нь цахилгаан болон халаадаг тамхи, никотин пауч зэрэг бүтээгдэхүүний тусламжтайгаар утаат тамхидалтын түвшнээ буулгаж дэлхий дээрх хамгийн бага тамхидалтта улсуудын ТОП 5-д байгааг хэлээд цаашид ч насанд хүрсэн тамхинаас татгалзаж буй иргэдэд вэйпийг дэмжинэ гэдэг байр сууриа илэрхийлэв.

Харин хурлын нөгөө талд “the Global Alliance for Tobacco Control”Тамхины хяналтын дэлхийнхолбоо гэх байгууллага нь хамгийн амжилттай тамхидалтаа буулгасан Шинэ Зеланд улсад “бохир үнсний сав” гэдэг шагнал хүртээв. Энэ нь Michael Bloomberg-ийн бодлогыг дэмждэггүй улсуудад өгдөг ба өмнө нь Филиппин улс авч байв. Харин эсрэгээрээ хууль бус тамхи, хар тамхины картелийн үндсэн бааз болсон Мексик улсад Цахирмаа буюу Orchid гэдэг шагнал өгч урамшуулсан явдал нь тамхидалтаа буулгах сэдэлтэй улсуудын дунд шүүмжлэл болоод байна. Нэмэлтээр хэлэхэд Мексик улсад 2017 оноос хууль бус тамхины хар зах зээл 8,7-20% болтлоо өссөн байна.

Энэ мэтчилэн Шинжлэх ухааны дүгнэлтийг шаардсан улсуудын тоо цаашид ч нэмэгдэхээр байна. Энэхүү хурал нь 11 сарын 17-25-ны өдрүүдэд болох ба шинэ тутам үүссэн хоруу чанар багатай бүтээгдэхүүнийг тамхидалтыг буулгах арга хэрэгсэл мөн гэж зөвшөөрөхийг Япон, Англи тэргүүтэй улсууд уриалж байгаа юм.