

Улаанбаатар дахь «Русский дом»-д 11-р сарын 21-нд «Русская филологическая школа 2025» ёслол төгөлдөрнээгдлээ. Монголын залуу русист багш нарт зориулсанмэргэжил дээшлүүлэх сургалтыг Монгол Улс дахьРоссотрудничество-гийн Төлөөлөгчийн газар болон Тюменийн Улсын Их Сургууль Россотрудничество-гийн буцалтгүй тусламжийн хүрээнд хамтран зохион байгуулж байна.

Оросын филологийн сургуулийн нээлтийн үеэроролцогчдод Россотрудничество-гийн дэд дарга Павел Шевцов, Монгол Улс дахь Россотрудничество-гийнТөлөөлөгчийн газрын дарга Валерия Кильпякова нар мэндчилгээ дэвшүүлэв. Тюменийн Улсын Их Сургуулийн зүгээс Олон улсын хамтын ажиллагаахариуцсан проректор Екатерина Сеченова хичээлэээхлүүлж буй оролцогчдод баяр хүргэлээ.

Оросын филологийн сургуулийн ажил «Орос ба Монгол: Евразийн орон зай дахь соёл хоорондынхарилцан яриа» форумоор нээгдэв. Форумд хүндэтзочид, Оросын боловсрол, шинжлэх ухааны элчтөлөөлөгчид: Орос хэл, уран зохиолын багш нарын Монголын холбооны ерөнхийлөгч Цэвээн Магсар, Монголын Зөвлөлт, Оросын сургалтынбайгууллагуудын төгсөгчдийн холбооны нэгдүгээр дэдерөнхийлөгч Доржпалам Цогзолмаа, Монгол Улсын их сургуулийн профессор Цэрэнчимэд Саранцацрал нар илтгэл тавив.
Хэлэлцүүлгийн гол сэдэв нь Монгол дахь орос хэлбайлаа. Цэвээн Магсар тэмдэглэхдээ: «Орчин үеийнаудиторт орос хэл заахын үр нөлөөг хангахын тулдшинэ технологид тулгуурлах шаардлага гарч ирлээ. Тиймээс Орос хэл, уран зохиолын багш нарын Монголын холбоо Уралын Холбооны их сургуультайхамтран монголын русистуудад зориулсан орос хэлнийсургалтыг дижиталжуулах гурав дахь төслийгхэрэгжүүлж байна. Россотрудничество-гийн зохионбайгуулж буй бүс нутгийн арга хэмжээнүүд, мөнМонАПРЯЛ, УрФУ, ИрНИТУ-гийн хамтарсан төслүүдбол ахиц дэвшил авчирсан чухал ажлууд юм. Оросынталаас хүчтэй, бодитой дэмжлэг шаардлагатай. Хамгийн үр нөлөөтэй нь гадаад хэл болгон орос хэлийгзаадаг (РКИ) залуу багш нарын мэргэжил дээшлүүлэх, ОХУ-д очиж суралцах төслүүд гэдгээ батланхаруулсан» гэлээ.
Цэрэнчимэд Саранцацрал улс дахь орос хэлнийдэмжлэгийн ажлыг ийн үнэлэв: «Сүүлийн жилүүдэдМонгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Россотрудничество төдийгүй Орос, Монголын их дээдсургуулиудын үйл ажиллагаа мэдэгдэхүйц идэвхжив. Багш нарт олимпиад, уралдаан, арга зүйн семинар, дадлага сургалтад оролцох боломж олгож байгаа ньмэргэжлээ дээшлүүлэх, туршлага солилцоход тус болжбайна. Ялангуяа жил бүрийн сурагчид, оюутнуудадзориулсан орос хэлний олимпиад, “Шилдэг оросхэлний багш” уралдаан, мөн зун зохион байгуулагддагмэргэжил дээшлүүлэх сургалтуудыг онцлонтэмдэглэмээр байна» хэмээлээ.
Валерия Кильпякова сүүлийн жилүүдийн ололтоосдурьдахдаа: «Монголын дөрвөн бүс нутагтРоссотрудничество-гийн тоног төхөөрөмжөөрхангагдсан орос хэл дээрх нэмэлт боловсролынтөвүүдийг нээсэн, «Русский дом»-ын дэргэдэх Оросхэлний зургаан төвд лингафон кабинетууд байгуулсан(“Газопровод Союз Восток” хий түнш байгууллагындэмжлэгтэйгээр), мөн монголын русистууд, сурагчид, оюутнуудад зориулан ОХУ-д зуны болон өвлийнсургуулиудыг системтэй үндсэн дээр зохион байгуулахболомж бүрдсэн» гэж тэмдэглэлээ.
Оросын филологийн сургуулийн эхний өдөрболовсролын модулиар үргэлжилж, сонсогчид оросхэлний хэцүү дүрмийн сэдвүүдийг заах орчин үеийнхандлагыг судлан, уян хатан сургалтын курсуудболовсруулах арга зүйтэй танилцав.
