

11 дүгээр сарын 21 – ээс 23 хооронд Улаанбаатар хот дахь Русский Домд «Русская филологическая школа-2025» боллоо
Нээлтийн арга хэмжээнд оролцогчдод хандан Монгол Улс дахь Россотрудничество агентлагийн Төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Кильпякова "Бид уг сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчид Оросын янз бүрийн бүс нутгийн сургуулиудад орос хэлийг гадаад хэл болгон заах арга зүйгээс суралцах онцгой боломжтой."
Сургалтын эхний өдөр «Орос ба Монгол: Евразийн орон зай дахь соёл хоорондын харилцаа» сэдэвт форум зохион байгуулагдлаа. Форумд хүндэт зочид Монголын Оросын боловсрол, шинжлэх ухааны элч нар болох Цэвээн Магсар, Доржпалам Цогзолмаа, Цэрэнчимэд Саранцацрал нар оролцов.
Хоёр дахь өдөр нь үгсийн сангийн нарийн төвөгтэй байдлыг судлахаас эхэлсэн. (Ольга Почтарёвагийн дүрмийн хичээл).
Өдрийн хоёрдугаар хагаст орос хэлийг судлахад (Лариса Басова) зориулагдсан бөгөөд хэлц үгийн квест тогломын аргаар үргэлжилсэн.
Гурав дахь өдөр нь орчин үеийн харилцааны чиг хандлагад зориулагдсан (Татьяна Рацен). сургалтын өдөр бүр нь багш нартай (Яна Полухина, Наталья Аксарина нар ) бүлгийн ажил хийж өндөрлөв. Сургалтад оролцогч нар уян хатан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлийн дадлага хийж гурав дахь өдрийн төгсгөлд хамгаалсан.
“Русская филологическая школа” сургалтын оролцогчид нь Орос хэлийг гадаад хэл болгон заадаг залуу багш нар, Монголын Үндэсний Их Сургууль, Монголын Боловсролын Их Сургуулийн оюутнууд байв.
Гурван өдрийн турш оролцогчид лекц, асуулт хариултын тэмцээн, квест тоглоомын арга, семинар, сургалт, интерактив үйл ажиллагаанд оролцов.
Тюмень хотоос ирсэн багш нар сургалтын олон төрлийн хэлбэрийг тэдэнд үзүүлэв.
Монголын Үндэсний Боловсролын Их Сургуулийн гуравдугаар курсын оюутан Балнур Бахытжан ярилцлагадаа багш нарынхаа талаар: "Тюмений Их Сургуулийн багш нар надад таалагдсан. Тэд маш авьяаслаг! Би үгсийн сангийн талаар олон сонирхолтой зүйл сурсан" гэж хэлжээ.
Монголын Үндэсний Боловсролын Их Сургуулийн (Улаанбаатар хот) харьяа сургуулийн орос хэлний багш Тогооцэрэн Лхагвадорж “Энэ бол миний уг сургалтад анх удаа оролцож байгаа явдал юм. Би ялангуяа текст дээр суурилсан үйл ажиллагааны уян хатан сургалтын хөтөлбөр боловсруулсандаа маш их баяртай байна” гэж тэмдэглэв.
Монгол Улсын Дотоод хэргийн Их Сургуулийн (Улаанбаатар хот) Гадаад хэлний хүрээлэнгийн багш Туул Хэнчбиш сургалтын арга барилыг сайшааж "Би энэ сургалтад гурав дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн онцлог нь Тюмений Улсын Их Сургуулийн багш нар ирсэн явдал юм. Тэд мастер - класуд болон асуудалд суурилсан лекцүүдийг явуулсан. Бүх зүйл хөгжилтэй, харилцан яриа сайтай, сонирхолтой байсан!" гэжээ.
Өмнөговь аймгийн 1-р сургуулийн орос хэлний багш Оюундарь Гантулга үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв: "Бидэнд маш сайн мэдлэг олгож, заах арга барилд сургасан. Бусдаас суралцаж, бусадтай хамтран боломж олдсонд би баяртай байна. Зохион байгуулагчдад маш их талархаж байна! 2026, 2027, 2028 онд та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна!"
Монголын орос хэлний багш нар хичээл дээр сурагчдын оролцоог нэмэгдүүлэх боломжтой онлайн эх сурвалжуудтай танилцаж, дараа нь РФШ-ийн оролцогчид бүлгүүдээрээ ажиллаж, практикт ашиглаж болох сургалтын уян хатан хөтөлбөр боловсруулсан.
Бүх оюутнууд улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ахисан түвшний сургалтын гэрчилгээ авсан байна.
Үр дүнд:
-Тюмень хотын Орос хэлний багш нар Монголын багш нарын мэргэшлийг дээшлүүлэв.
-Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд «Русская филологическая школа-2025» сургалт зохиогдов.
-Монгол орос хэлний багш нар мэргэшлээ дээшлүүллээ.
-Русский Дом монголын Орос хэлний багш нарын мэргэшлийг дээшлүүлэхэд тусалсан.

Төслийг Россотрудничество агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Тюмений Улсын Их Сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Оролцогчдын видео сэтгэгдэл болон зургийг дараах холбоосоор үзэж болно:https://www.utmn.ru/rfsh/#feedback
