Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.11.24 08:16
187
Нийслэлд -11 хэм байна

2025 оны 11-р сарын 24-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи говь, талын нутгаар баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 5-10 байна.

Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутгаар -17...-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11...-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -15...-17 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -21 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.