m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2025.11.24 10:38
154
ОБЕГ: 23 иргэний амь нас аварч, 132 иргэнийг угааржилтын бүсээс гаргажээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 102 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.  Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 23 иргэний амь насыг авран хамгаалж, 132 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.  Нийт дуудлагын 83 нь обьектын гал түймэр, 1 нь газар хөдлөлт, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ.