УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаар хоёр асуудлыг хэлэлцлээ.
1.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцуулав. Тамхины хяналтын тухай хууль энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ. Нэг хайрцаг янжуурт 800 орчим төгрөгийн онцгой албан татвар байгааг ойрын хугацаанд үе шаттайгаар нэмэгдэж 15-20 мянган төгрөг болох нь. Татвар нэмэх нь сайхан сонсогдох ч хуурай хууль гэдэг шиг хууль хэрэгжихгүй байх нөхцөл бүрдэх, хууль бус тамхи, бусад мансуурал руу иргэдийг түлхийх вий гэж болгоомжилж байна.
2. Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонслоо.
Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наядын өр байгаа бөгөөд үүнээс 74.389 компани 6.2 их наядын өртэй байна.
Танилцуулгын үеэр гишүүд татварын орлого графикийн дагуу явж байгаа эсэх талаар, ТӨК-уудын татвар төлөлт ямар хувь хэмжээг эзэлдэг тухай асуулаа. Өнгөрсөн жилийн өдийд 3.5 их наяд төгрөгийн өр байсан бол 6.2 их наяд болж өссөн байна. Иймээс эдийн засгийн эрх чөлөөний хуулийн төслийг боловсруулж байгаа үед өршөөлийн асуудал ярих цаг болсон гэж үзэж байна. Олон улсад арван жил тутамд өршөөлийн асуудал яригддаг юм байна. Татварын өршөөл гээд өмнөх жишиг шиг 100 хувь өршөөхөөр татвараа төлсөн иргэдээ хохироох, сэтгэл дундуур үлдэх нь бий. Тэгэхээр хуримтлагдсан татвараас тодорхой хувиар хуримтлагдсан татварыг өршөөх асуудал судалж байна. Эдийн засгийн татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй. Мөн татварын системийг шинэчилж татварын хэмжээг багасгах, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх тал дээр бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байгааг, татвар төлөгчдийг хамгаалах тухай, үндэстэн дамнасан компаниудын татварын зохицуулалт хийх шаардлагатай" гэлээ.