
ЭХЭМҮТ-ийн их эмч А.Оюунчимэгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

Тэрээр "А хүрээний Н3N2 вирус нь уушгины хатгаагаар хүндэрч, суулгалтаар амархан хүндэрч байна. Хүнд хоруу чанартай вирус. Хүүхдийн эмч нар А,Б хүрээний вирусээс айдгаас урьдчилан сэргийлэхийн тулд вакциндаа хамрагдах хэрэгтэй. Мөн маск зүүх, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг анхааруулж байна.
Агаар дуслын замаар, ахуйн хавьтлаар халддаг учраас гараа ойр ойрхон сайтар угаах хэрэгтэй. Хүүхэд ханиадаар хүүхэд жилд 6-7 удаа өвдөж болно. Энэ бүрийг хүүхэд биеийн эсэргүүцлээрээ давах ёстой. Нэгэнт вирусээр халдварлалаа гэхэд хүүхдээ дэмжин тэтгэх, асаргаа сувилгаандаа эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Өндөр халуурч байгаа үед халуунтай хүүхэд нааш цааш аваад явалгүй халууныг нь заавал буулгана. Духан дээр нь хүйтэн жин тавих, эмээр буулгахыг зөвшөөрдөг.
Хооллолт мөн маш чухал. Суулгалт, ханиад аль ч үед өгдөг хоолыг цаг тухайд нь өгөхийг зөвлөдөг. Халуурч байвал халууныг нь буулгаж байгаад авах ёстой шим тэжээлийг 24 цагт нь багтааж өгнө. Хоол багадвал биеийн эсэргүүцэл суларч, ханиад хүндэрнэ. Мөн шингэн сайн уулгахыг зөвлөж байна" гэлээ.
