m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
10 мин дараа
458
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар М.Бадамсүрэнг томилохыг дэмжив

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар зарим сайдын томилгоо хийгдэж байгаагийн дотор УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн нэр яригдаж байна.

М.Бадамсүрэн нь парламентад анх удаа сонгогдсон гишүүдийн нэг ч  МАН-д, улс төрд тэрээр шинэ хүн биш. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хамгийн өндөр рейтингтэй байсан. Гэвч намын бодлогоор Засаг даргаар улираан ажиллуулсан нь үр дүнгээ өгч, 2024 онд МАН Зүүн бүсэд үнэмлэхүй ялалт байгуулсан. Долоон мандаттай сонгуульд М.Бадамсүрэн намын даргынхаа араас хоёроор сонгогдсон нь түүний аймагтаа нэр хүндтэй, нутаг усныхаа иргэдийн итгэл хүлээсэн засаг дарга гэдгийг нотолсон юм. 

Тэрбээр аймгийн Засаг даргаар 9 жил, удирдлагын багт 11 жил ажилласан, мерит зарчмаар дээшээ явж буй төрийн албаны туршлагатай. Мөн гурав дараалан сонгогдсон цөөхөн Засаг дарга нарын нэг юм. 

Дорнод  аймаг нь улсын төсвөөс татаас авдаггүй, эсрэгээрээ төсөвт мөнгө төвлөрүүлдэг “санхүүжүүлэгч” аймаг билээ. Тиймээс түүнийг төрийн албанд бэлтгэгдсэн, хариуцсан ажилдаа нягт нямбай хүн хэмээн үзэж, МАН-ын удирдах зөвлөлөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилохоор дэмжсэн байна.