m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
1 цагийн дараа
215
Ж.Батжаргал: ЗГ-ын хоёр гишүүний томилгоог бүлэг дэмжсэн

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, мэдээлэл сонсолоо. Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэсэг дээр мэдээлэл сонсчээ. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг есдүгээр сард УИХ-ын 78 гишүүн хамтарч өргөн мэдүүлсэн. Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн гол зүйл нь ирээдүй хойчоо тамхины хор хөнөөлөөс чөлөөлье гэж байгаа. Эрүүл мэнд, эцэг эх, боловсролын байгууллагын хамгийн их санаа зовж байгаа зүйл нь  тамхидалт. 16-17 насны хүүхдийн 10 хувь нь янжуур, 25 хувь нь вэп сорж байна. Эрүүл монгол хүний төлөө одоо л шийдвэр гаргах хэрэгтэй. Манайх цөөхөн хүн амтайн хувьд тамхинаас шалтгаалсан нас баралт, хавдраар өвчлөх хүний тоо нэмэгдэж байна. Үүний суурь шалтгаан тамхидалт байна. 2030 он хүртэл татварыг үе шаттайгаар нэмнэ. Тамхи дэлгүүрт зардаг жимсний амттай зайрмаг биш. Хүүхэд залуусын татагдаад байгаа гоё амтыг хорино. Татвараар хүүхэд залуусын шим тэжээлтэй хоол хүнс, чөлөөт цагаа зөв өнгөрөөх барилга байгууламж, дугуйлангийн хүртээмжийг зохицуулахад анхаарна. Иргэдийн саналыг тусгаж, гудамжаар алхангаа тамхи уугиулан татах явдлыг болиулах хуулийн зохицуулалт орсон. 

-Засгийн газрын хоёр сайдын асуудалд бүлэг ямар шийд гаргасан бэ?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ЗГ-ын тогтвортой ажиллагааг хангах өөрчлөлт оруулсан. ЗГ-ын Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөтгөж өгсөн. ЗГ-ын гишүүдээ өөрөө томилох эрх зүйн зохицуулалт хийж өгсөн. УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа намын бүлгийн хувьд сайдаар ажиллуулах хүнээ намын УЗ-д танилцуулж, бүлэгт мэдээлэл өгсөн. ЗГ-ын тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайдаар Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилох саналаа танилцуулсныг бүлэг дэмжсэн. УИХ-ын чуулганаар танилцуулж, сайд нар тангараг өргөнө.