

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү Улаанбаатар хотын газар олголттой холбоотой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан. Түүнээс тус асуудлын талаар тодрууллаа.
Тэрээр, УИХ-ын гишүүд хянан шалгах хуулийн дагуу хянан шалгах түр хороог байгуулдаг болсон. 1992 оноос хойш Улаанбаатар хотод газар олголт хуулийн хүрээнд явсан эсэх асуудлаар хянан шалгах хороог байгуулж, мэргэжлийн шинжээч нарыг томилж байна.
Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын талбайнууд байхгүй болсон байна. Эмнэлгүүдийн талбай байхгүй болсон байна. Жирийн иргэн хуулийн дагуу газраа авах гэхээр газрын нөөц дууссан гэсэн байж томоохон барилга байгууламжийн хажуугийн талбай бүгд хуульд нийцсэн эсэх нь эргэлзээтэйгээр бусдад олгогдсон байна.
Тиймээс 1992 оноос хойш хуулийн дагуу олгогдоогүй бүх газар олголтыг ил болгох шаардлага байна. Хамгийн гол асуудал нь хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ алдааг хожимдсон ч гэсэн бид засах хэрэгтэй. Хамгийн гол нь хариуцлага тооцож байж зөв голдиролдоо орно гэж бодож байна.
Шууд дамжуулалт:
