Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
113
МҮХАҮТ: Бизнесийн орчин, эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалсан зөв шийдэл шаардлагатай

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотойгоор бизнесийн салбарын оролцоо, олон талын саналыг нэгтгэн хууль тогтоогчдод хүргүүллээ. Энэхүү санал нь хуулийн зорилтыг дэмжихийн зэрэгцээ бодит эдийн засгийн нөхцөлд нийцсэн, тогтвортой, хэрэгжих боломжтой зохицуулалт бүрдэхэд чухал хувь нэмэр оруулах зорилготой гэжээ.

2025 оны 11 дүгээр сарын 18-нд МҮХАҮТ-аас зохион байгуулсан хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудын төлөөлөл, салбарын мэргэжилтнүүд, жижиглэн худалдаачид, үйлдвэрлэгч, импортлогчид болон олон улсын шинжээчид оролцож, нийт 38 санал дэвшүүлснээс дараах гол зөвлөмжийг нэгтгэн хүргүүлсэн байна.

Энэхүү зөвлөмжид МҮХАҮТ-ийн зүгээс “тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг эрсдэлд суурилсан, олон улсын жишигт нийцсэн үе шаттай өсгөх хувилбарыг санал болгосон байна.

Үүнд, 2026 онд 50%, 2027–2030 онд жил бүр 20%-иар өсгөх нь эдийн засагт огцом дарамт үүсгэхээс сэргийлэх юм.

Мөн далд наймааг өөгшүүлж, хянах боломжийг устгадаг 500 метрийн заалтыг хүчингүй болгож, түүний оронд технологийн шийдэлд тулгуурласан хянах ухаалаг системийг хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг дурдсан байна. Монгол улсад янжуур тамхи худалдаалдаг бүх цэгүүдийн 50%-иас их нь далд буюу лангуун доороос худалдаалж, ямар ч хяналтгүйгээр насанд хүрээгүй иргэдэд худалдаалах, улсад төвлөрөх татварыг хумсалж байгаа нэг хүчин зүйл нь 500 метрийн хууль гэж үзжээ.

Түүнчлэн, хориглохоор зэхэж буй үнэр амт оруулах/найрлага/ийн жагсаалтыг батласан, үнэр амт оруулдаг хориглосон найрлага орлуулах тусгай техникийн зохицуулалтыг боловсруулж санал болгох. Хоригтой холбогдолтой заалтыг хэрэгжүүлэх хугацааг “Тамхины хяналтын тухай хууль” батлагдсанаас өмнө эхлэн 24 сараас багагүй хугацаагаар шилжилтийн хугацаа тогтоохыг санал болгох зэрэг үндэслэлтэй зөвлөмжийг МҮХАҮТ-ийн зүгээс Монгол Улсын Их Хурлын дарга болон бусад холбогдох хэсгүүдэд хүргүүлжээ.