

АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Шатахууны нөөцийн бүрдүүлэлтэд эрсдэл учрах магадлалтай байгаа. Тиймээс төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд хямд эх үүсвэртэй санхүүжилтийг гаргах, шатахуун зэргийг их хэмжээгээр худалдаж авах зээлийг олгоно. Агуулах савны тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн дэд бүтцийг бий болгох. Улсын хэмжээнд аль шатахуун түгээх станцад хэдий хэмжээний нөөц байгаа гэдгийг бүрэн хянаж зохицуулах системтэй болох чиглэлд хөрөнгө оруулах зорилготой хуулийн төслийг өргөн барилаа. Тус асуудал нэн яаралтай горимоор хэлэлцэгдэж батлагдаад, аж ахуйн нэгжүүдтэйгээ энэ ажил руу шууд ороход бэлэн болж байна.
МУ-ын ЗГ-ын хөтөлбөрт 3-6 сарын хэрэглээний нөөцөө хадгалдаг болно гэж байгаа. Манай улсын эдийн засаг жилээс жилд томорч уул уурхай үйлдвэрлэл эрс нэмэгдэж байгаа. Үүний хүрээнд хамгийн багадаа жилдээ манай шатахууны хэрэглээ 20 хувь өсөж байна. Шатахууны нөөцийн савны хэмжээ дийлэхгүй болж эхэлж байгаа. Энэ өсөлтөөс шалтгаалаад.
Ойрын 3-5 жилдээ манай уул уурхай, үйлдвэрлэл хоёр дахин өснө. Бидний хэрэглээ хоёр дахин өснө гэсэн үг.
Сардаа 200-240 мянган тн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Тиймээс төр хувийн хэвшлүүдэд хөнгөлөлттэй зээл гаргана.
Шууд дамжуулалт:
