

Монголын анхны Олон Улсын “Магадлан итгэмжлэгдсэн” “Интермед” эмнэлгийн үйл ажиллагаатай хэвлэл мэдээллийн төлөөлөл танилцлаа. Үүдээр нь ороход л тав тухтай орчин, найрсаг хамт олон угтаж, бидний аялал эхэлсэн юм. Юуны түрүүнд тус эмнэлэг хүний эрхийг дээдэлсэн, дэлхийн жишигт нийцсэн гэдэг нь олон зүйл дээр батлагдаж байсныг онцолъё. Тухайн үед хэвлэл мэдээллийн төлөөллийг “Интермед” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч Э.Ундрах-Эрдэнэ дагуулж эмнэлгээ бүхэлд нь танилцуулсан бөгөөд товчхондоо хөтчийн үүргийг гүйцэтгэсэн билээ.


Ингээд “Интермед” эмнэлгийн талаар товч танилцуулахад, тус эмнэлэг 7 хоногийн 24 цагийн турш Яаралтай тусламж, төдийгүй Дүрс оношилгоог хийдгээрээ онцлог бөгөөд оргил ачааллын үед өдөрт 1500 орчим хүнд үйлчилдэг бол “Төрөх тасаг” жилд 1200 гаруй шинэ хүнийг угтан авдаг байна.

Өнөөдрийн байдлаар 150 ортой, Нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг болон Дархан-Уул аймаг, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд салбартайн дээр “Эдэлвэйс” сувилал нь горхи Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газарт үйл ажиллагаагаа явуулж эдгээр салбарууд нь бүгд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, ОУ-ын стандартад нийцсэн багаж тоног төхөөрөмжөөр оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна.
"Интермед" эмнэлэг нь хувийн эмнэлгүүд дотроо хамгийн олон ажил олгогч байгууллага бөгөөд нийт 731 эмч, сувилагч, ажилтнуудаар багаа бүрдүүлж эрүүл мэндийн салбартаа сэтгэл зүрх, ур чадвараа дайчлан ажилласаар байна.
Тус хамт олон ОУ-ын JCI-ын “Магадлан итгэмжлэл”-ийг дөрөв дэх удаагаа амжилттай баталгаажуулж, ингэснээр эрүүл мэндийн байгууллагын “Алтан стандарт”-аар дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарт аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн нь энэ. Өөрөөр хэлбэл JCI-ын хатуу шалгуурыг амжилттай давсан тохиолдолд тухайн эмнэлэг “Алтан тамга”-аа гардан авч байна гэсэн үг юм.

"Интермед" эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг

Тус тасаг нь жилийн 365 хоног, долоо хоногт 24 цагаар иргэдэд үйлчилдэг. Яаралтай тусламж гэхээр л зөвхөн эмч, сувилагч нар ажиллах бус яаралтай дүрс оношилгооны тасаг болон лаборатори нэгэн зэрэг ажиллаж байна.
Яаралтай тусламжийн тасаг нь яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр хангагдаж тус тасгийн бүх эмч мэргэжилтэн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний нарийн мэргэжлийн эмч нар байдаг аж. Лаборатори, дүрс оношилгоо, эрчимт эмчилгээ, хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ болон бусад нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, оношилгоо, эмчилгээг бүрэн цогцоор нь үзүүлж байна.

Дүрс оношилгооны тасаг
"Интермед" эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг дээр дурдсанчлан Яаралтай тусламжийн тасагтайгаа хамт 24 цагаар ажилладаг. Дүрс оношилгооны тасгийн эмч, техникчдийн баг нь өндөр хөгжилтэй орнуудад мэргэшсэн туршлагатай хамт олон юм.

Тэд хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай оношилгооны тоног төхөөрөмжийн тусламжтайгаар оношилгоо эмчилгээ хийдэг бөгөөд үйлчлүүлэгчдийн шинжилгээний мэдээлэл нь эмнэлгийн серверт 70 жил хүртэлх хугацаагаар хадгалагддаг тул та хэдийд ч ирээд шинжилгээнийхээ хариу болон зургийг CD, хальсан дээр хэвлүүлэн авах боломжтой юм байна.


Хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн тасаг

Манай улсын иргэдийн дийлэнх хоол боловсруулах эрхтэн тэрдундаа ходоодны өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог. Энэ ч үүднээс иргэд энэ төрлийн өвчнийг эрт илрүүлж, эмчилгээ үйлчилгээ авахын тулд “Интермед” эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн тасгийг зорьдог байна.

Тус тасаг нь “Интермед” эмнэлгийн үлгэр жишээ тасаг бөгөөд улаан хоолойноос шулуун гэдэс хүртэлх мөн элэг, цөс, нойр булчирхайн эмгэгүүдийг судалж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Нийт дурангийн 7-н өрөө нь орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Хамгийн гол нь “Интермед” эмнэлгийн зүгээс “тайвшруулалттай дуранг” үйлчлүүлэгчиддээ санал болгодог юм.

Учир нь хоол боловсруулах замын уян дурангийн шинжилгээ нь үйлчлүүлэгчид гэдэс дүүрч цанхайх, огих, хэвлийгээр хөндүүрлэх зэрэг тавгүй мэдрэмж үүсгэж, айдас түгшүүр бий болгодог ба энэ нь дурангийн оношилгооны гүйцэтгэл, чанарт сөргөөр нөлөөлдөг учир тайвшруулалттай дуранг ашигладаг байна.

Түүнчлэн уян дурангийн ариутгал юу юунаас чухал. Тиймээс уян дурангийн ариутгал, халдваргүйтгэлийг олон улсын JCI стандарт болон Монгол улсад мөрдөх хууль тогтоомжийн дагуу технологийн өндөр төвшинд хүргэж, чанарын хөндлөнгийн хяналтыг тогтмол хийдэг аж.


Зүрх судасны тасаг
"Интермед" эмнэлгийн Зүрх, судасны тасагт зүрхний эхо, ачаалалтай бичлэг, 24 цагийн зүрхний бичлэг болон 24 цагийн даралтын аппарат, зүрхний титэм судасны нарийсал ба шохойжилт тодорхойлох тодосгогчтой компьютер томограф, зүрхний соронзон томограф зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан оношилгоо, эмчилгээг нарийн мэргэшсэн, олон жилийн дадлага туршлагатай чадварлаг эмч, мэргэжилтнүүд хийдэг.

Түүнчлэн зүрх, судасны өвчтний хэвтэн эмчлүүлэх тасаг нь хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдлаг дэлгэцээр хянаж ямар нэгэн аюултай шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авдгаараа онцлог.

Мөн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгуудаа ОУ-ын стандартын дагуу тохижуулжээ. Тодруулбал тасагт хүчилтөрөгчийн аппарат, өдөр, шөнийн гэрэл, сувилагч дуудах хонх, сахиурын ор, галын хамгаалалттай хаалга, галд тэсвэртэй хөшиг зэрэг тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, иргэдэд үйлчилсээр байна.



Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасаг

Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасаг нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн иж бүрэн багаж, тоног төхөөрөмж, хэрэгслээр тоноглогдсон бөгөөд нарийн мэргэшсэн, олон жилийн дадлага туршлагатай чадварлаг эмч, мэргэжилтнүүдийн баг судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна. АНУ, Япон, Европ, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн олон улсад өргөн хэрэглэгддэг өндөр зэрэглэлийн, чанартай катетер, чиглүүлэгч, стент, баллон ашиглан зүрх судасны ангиографийн оношилгоо, эмчилгээг хийдэг байна.

Клиник лабораторийн тасаг

Энэхүү тасаг нь нян судлал, молекул, биологи болон ерөнхий шинжилгээнүүдийг хийдэг. 7 хоногийн өдөр бүр 24 цагийн турш үйл ажиллагаа явуулан, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлж байна.

Урьдчилан сэргийлэх болон Хөдөлмөрийн эрүүл мэндийн төв

Тус тасаг нь өргөн бүтэцтэйгээр 2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Жилдээ 16 мянга гаруй, өдөртөө 100-120 хүн үйлчилдэг бөгөөд багцын сонголттойгоор эмчилгээ үйлчилгээ үзүүлж, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг.

Үүнд сонсголын бичлэг, хараа шалгах, зүрхний бичлэг, уушгины багтаамж шалгадаг шинжилгээнүүдийг хийнэ. Хэрэв та хүсвэл /VIP/ хэсгээр үйлчлүүлэх боломжтой бөгөөд тус хэсгээр үйлчлүүлэх хүмүүс эмнэлгийн бусад давхруудаар явалгүй нэг дор шинжилгээ хийлгэж, эмчилгээ үйлчилгээ авдгаараа онцлог.

Сэргээн засах төв

Сэргээн засах төв нь Олон улсын стандартын дагуу, орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан 20 гаруй эмчилгээний аппаратаар өдрийн эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Тус төвд мэргэжлийн сэргээн засахын эмч үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал болон физик эмчилгээг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр гүйцэтгэдэг юм.

Хамгийн гол нь хувь хүнд тохирсон, тулж ажиллах системээр эмчилгээгээ явуулахын зэрэгцээ нэг хүнд дунджаар 30-60 минутыг зарцуулдаг. Мөн Спортын гэмтлээр мэргэшсэн хөдөлгөөн засалч орчин үеийн сэргээн засах аргачлалаар булчин, үе мөчний үйл ажиллагааг сэргээж, дахин гэмтэхээс урьдчилан сэргийлэхэд тусалж байна.


Анатомийн эмгэг судлалын тасаг /Эд эсийн лаборатори/

Жишээлбэл, дурангийн мэс заслаар авсан эд шинжлэгдэхээр ирнэ. 0.5 см орчим эд ирэхэд лабораторит лааны тосонд цутгаж боловсруулаад үүнийгээ 1000 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээгээр нимгэн зүсээд бичил бэлдмэл бэлтгэж микроскопоор харна.

Мөн төрсний дараах эхсийн шинжилгээний дээжийг авч ээжийн эрүүл мэндийн байдал, нярайн эмгэг байна уу гэдгийг шинжилдэг байна. Мөн хавдрын эсийг шинжилж хортой, хоргүй, химийн эмчилгээ хийх үү, туяа эмчилгээ хийх үү аль эсвэл мэс заслыг өргөтгөж хавдрыг авах уу гэдэг шийдвэр гаргахад шинжилгээний хариу чухал ач холбогдолтой юм.
Эд эсийн шинжилгээ хийсэн бол тухайн хүний бичил эдийг Архивын тухай хуулиар 10 жил хадгалдаг. Дээжний хадгалагдах боломжтой хугацаа нь 70 жил байдаг байна. Тус эмнэлэг 12 дахь жилдээ дээж хадгалж байгаа бөгөөд тухайн хүний амьдралын туршид эдийг нь хадгалах зорилго тавьжээ.

Нисдэг тэрэг хүлээн авах тавцан

Зөвхөн “Интермед” эмнэлэг гэлтгүй Монголын бүх л эмнэлгүүдэд онцгой тусламж шаардсан хүмүүс тусламжаа авахад ойр байгаасай гэдэг үүднээс нисдэг тэрэгний тавцантай болжээ. Одоогоор туршилтын нислэгүүдээ үйлдэж байгаа бөгөөд тус эмнэлгийн хоёр инженер Иргэний нисэхийн Ерөнхий газарт сургалтад хамрагдаж байгаа аж.
Баримт түр хадгалах өрөө

Тус өрөөнд өвчтний түүх, зөвшөөрлийн хуудас бусад бичиг баримтууд хадгалагддаг. Тухайлбал өвчтний түүх 50 жил хадгалагддаг. Харин эмнэлгийн архивуудыг эндээ түр хадгалж байгаад компанийн үндсэн том архив руугаа шилжүүлдэг байна. Харин зөвшөөрлийн хуудсыг 5 жил хадгалаад устгадаг аж.

Call center
24 цагаар үйл ажиллагаа явуулдаг “Call center” иргэд цаг захиалахын зэрэгцээ өөрт хэрэгтэй мэдээллийг түргэн шуурхай авч байна. Дунджаар өдөрт 1200 орчим иргэнд үйлчилдэг бөгөөд нэг ажилтан өдөрт 100 гаруй хүнд үйлчилж, 3-7 минутыг зарцуулан шаардлагатай мэдээллийг өгдөг юм.


Эмч нарын өрөө
Нарийн мэргэжлийн эмч нар нэг дор ойрхон суудаг учир хурдан хугацаанд нэг нэгэнтэйгээ ярилцаж өвчтнүүдийнхээ талаарх эмчилгээний төлөвлөгөөгөө боловсруулах давуу талтай. Мөн ээлжээр ажилласан эмч, ажилчдын амрах өрөөг болон амралтын хэсгийг ч шийдэж тохижуулжээ.



"Интермед" нь ОУ-ын эмнэлэг учир гаднын орны иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь исламын шашинтай үйлчлүүлэгчид зориулж мөргөлийн өрөөг хүртэл бэлдэж өгсөн байна.

Ийнхүү ОУ-ын стандартын дагуу, сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр 365 хоногийн турш иргэдэд 24 цагийн турш эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг “Интермэд” эмнэлэгтэй танилцсан аялал өндөрлөлөө. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

