Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
35 мин дараа
186
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ажлаа хүлээж авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томиллоо.

Уг томилгоотой холбогдуулан Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон М.Бадамсүрэнд  ажлаа хүлээлгэн өглөө.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн ажил хүлээлцэх үеэр Монгол Улсын Их Хурлаас баталсан дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогууд болон Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэн, хэлэлцүүлж буй “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн дагуу төрийн бодлого, төрийн албаны залгамж чанарыг хангаж ажиллана гэдгээ илэрхийлээд, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт ажлын амжилт хүслээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нь:  

  • -2001-2002 онд Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгч, эрхлэгч,
  • -2007-2009 онд Магнай трейд ХХК-ийн салбарын дарга,
  • -2009-2012 онд Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга,
  • -2012 оноос Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга,
  • -2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч,
  • -2015-2024 онд Дорнод аймгийн Засаг дарга,
  • -2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.