

УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, МАН аархуу байгааг та нар харж байгаа байх. Шууд их хурлаа хуралдуулаад, дарга болгочихдог. Улсын дээд шүүх огт бүртгээгүй байгаа. Шүүхээ хүндэтгэе эсвэл шүүхгүй амьдарцгаая. Эсвэл нам нь шүүхийнхээ дээр гаръя. Энэ асуудал дээр АН маш анхааралтай хандаж байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
Бид Улсын дээд шүүхийг тултал нь хүндэтгэж байна. УДШ-ийн заасан, зааварласан зүйлээс хамаараад бүх зүйлээ хойш нь тавьж байна. Бид нэн яаралтай ажил хийх ёстой ч гэсэн шүүхийн шийдвэр яаж гарахыг урьдчилан таах, нөлөөлөл, шахалт үзүүлэх ёсгүй гэх байр суурьтай байгаа.
МАН хэнийгээ дарга болгох нь өөрсдийнх нь асуудал ч гэсэн УДШ баталгаажуулаагүй байгаа. 14 намын дарга л байгаад байна. Үнэн ба зөв намаас өөрийгөө дарга гээд л яваад байгаа. Гэтэл энэ нь эрүүгийн хариуцлага тооцох ч асуудал яригдаж байгаа.
Яагаад гэвэл Эрүүгийн хуульд аливаа байгууллагын нэрийг ашиглах, шүүхээс албажаагүй процессыг хийх хориотой. Гэтэл МАН ийм аархуу байгаад харамсаж байна. Гэхдээ УДШ алагчилж хандахгүй байх гэж найдаж байна.
Шууд дамжуулалт:
