Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
30 мин өмнө
277
Сэрэмжлүүлэг: 74 настай эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутын үед ХУД Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Тус дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад, Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг 55 настай эрэгтэй жолоодож явах үедээ явган зорчигч 74 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон нь тогтоогджээ.

Урьдчилсан байдлаар явган зорчигч замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан гэх мэдээллийг өгөөд байна. Тус хэргийг ТЦА-нд үргэлжлүүлэн шалгаж байна.