Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
399
Тамхины үнэ хэд болох вэ?

Өнөөдөр тамхины тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд янжуур тамхи болон бусад никотин агуулсан бүтээгдэхүүнд ногдуулах гааль болон онцгой албан татваруудыг дараах байдлаар нэмэгдүүлэх төсөл яригдаж буй юм.

Янжуур тамхи зах зээлд одоо 4400₮ дунджаар худалдаалагддаг бол 2030 он гэхэд 19,000₮ болж нэмэгдэх бол ганзагаар орж ирж байгаа халаадаг тамхины үнэ 2025 оны байдлаар 18000 байсан нь 24000 болж албан ёсоор худалдаалагдах нь ээ.

Харин халаадаг тамхины төхөөрөмж нь 300,000₮ -өөр ганзагаар зарагдаж байгаа нь 408,000₮ болох тооцоололтой байна.

Цахилгаан тамхины хувьд 2мл подтой төхөөрөмж нь 28,000₮-р одоо худалдаалагддаг бол 2030 он гэхэд 88,000₮ болж нэмэгдэнэ.

МУ-ын ДНБ хөрш зэргэлдээ улсуудаас 2,5-3 дахин бага боловч тамхин бүтээгдэхүүний үнийг 2,5-4 дахин өндөр үнээр худалдаалахаар гаалийн татвар болон онцгой албан татварыг тооцсон байна.