Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
100
“МУТСТ Комплаенс-цахим шилжилт” сэдэвт форум 2 дахь өдрөө үргэлжилж байна

ХААН Банк, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба болон Монголын Банкны Холбооноос хамтран зохион байгуулж буй “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх комплаенс-цахим шилжилт” комплаенсийн форум 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Форумын эхний өдөр төр, хувийн хэвшил, зохицуулагч байгууллагуудын дээд түвшний удирдлагын төлөөлөл оролцон Монгол Улс дахь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах, эмзэг, эрсдэлтэй байдлыг бууруулахад чиглэсэн стратегийн шийдлүүд болон 2028 онд товлогдоод буй ФАТФ-ын газар дээрх шалгалт, харилцан үнэлгээний бэлтгэлийг хангах тухай үр дүнтэй хэлэлцсэн билээ.

Тэгвэл 11 дэх удаагийн комплаенсийн форумын 2 дахь өдрийн хуралдаанд банк санхүүгийн салбарын комплаенсийн чиг үүргийг хариуцаж буй мэргэжилтнүүд, зохицуулагч байгууллагын хяналт шалгалтын баг болон хууль сахиулагчдын төлөөлөл оролцож байна. 11-р сарын 28-ны өдрийн форумын үеэр төр, хувийн хэвшил ба хууль сахиулах салбарынхан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо ба хууль тогтоомж зохицуулалтын орчин, цахим хяналт, цахим гэмт хэрэг, залилан мөрийтэй тоглоом, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон мэргэжилтнүүдийг чадавхижуулах тухай ярилцаж байна.   

Форумын 2 дахь өдрийн үйл ажиллагааг ХААН Банкны Эрсдэл хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч Г.Мөнхбаяр нээж үг хэлэхдээ Нэг талаас банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг цахим сувгуудаар бүрэн авдаг болсон, нөгөө талаас цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн төрөл, хэмжээ өсөн нэмэгдэж, төлбөр тооцооны системээр хууль бус мөнгөн хөрөнгийг “угаах” эрсдэл тулгарсаар байгаа энэ цаг үед хамтдаа ярилцаж, шийдэл гаргах нь цагаа олсон, чухал ажил болж байнагэж онцоллоо.

ФАТФ-аас 2028 онд Монгол улсад харилцан үнэлгээг хийхэд банк, санхүүгийн байгууллагуудын оролцоо нэн чухал билээ. Хэдийгээр шинэ технологи, хиймэл оюун ухаан, машин сургалтын шийдлүүд хэрэглээнд нэвтэрч байгаа боловч эдгээр техник технологийг сургах, тохируулах, гүйцэтгэлийг хянах, гаргасан шийдвэрийн үр дагаварыг хариуцахад комплаенсийн чиг үүрэг хариуцсан ажилтнуудын оролцоо, хөрөнгө оруулалт чухал хэвээр байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хамааралтай бүх салбарын  ажилтнууд, удирдлагын оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх, комплаенсийн чиглэлийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, комплаенсийн болон ёс зүйн соёлыг түгээн төлөвшүүлэх, дижитал үеийн цахим хэрэглээ, цахим аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх цогц чадвар, чадамжийг олгон хамтдаа өсөх зорилготой форумын хоёр дахь өдрийн хуралдаан үр дүнтэй болж байна.